Эрүүл мэндийн сайд “Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, хянах ажлыг
эрчимжүүлэх тухай” 04 тоот албан даалгавар гаргалаа.
ü Томуу, томуу төст өвчний
үед авах арга хэмжээний бэлэн байдал, шуурхай удирдлагаар хангах чиглэлээр: 10
заалт
ü Томуу, томуу төст
өвчнөөс сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх чиглэлээр: 5 заалт
ü Томуу, томуу төст
өвчнөөс сэргийлэх мэдээлэл сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх чиглэлээр: 5
заалт
o
Үндэслэл
ü Тархвар судлалын 41 дэх
7 хоногийн байдлаар улсын хэмжээнд амбулаторит суурилсан тандалтаар 153,355
хүн үйлчлүүлсний 6,483 (4.2%) нь томуу, томуу төст өвчин гэж
оношлогдсон нь өмнөх 7 хоногоос 0.3 хувиар, сүүлийн 3 жилийн дунджаас 0.4 хувиар их байна.
ü Нийслэлийн хэмжээнд амбулаториор 63,235 хүн үйлчлүүлсний 4.5% нь томуу, томуу төст өвчин гэж оношлогдсон нь өмнөх 7 хоног болон
сүүлийн 3 жилийн дунджаас 0.2%-иар их байна.
o Хүйтний улирал эхэлж, томуу, томуу төст өвчний дэгдэлт
нэмэгдэх үед
ü эмнэлгийн хүүхдийн орны
ачаалал эрс нэмэгдэж,
ü ор хүрэлцэхгүйгээс
хүүхэд эмнэлгийн коридор шалан дээр хэвтэн эмчлүүлэх зөрчил дутагдал гаргахгүй
байхад онцгой анхаарч, доорх үйл ажиллагааг шуурхай хэрэгжүүлэхийг
ü төрөлжсөн мэргэшлийн
эмнэлэг,
ü тусгай мэргэжлийн төв,
ü тусгай эмнэлэг, аймаг,
нийслэлийн Эрүүл мэндийн газар,
ü эрүүл мэндийн
байгууллагын дарга, захирал нарт даалгаж байна.
No comments:
Post a Comment