ГАР ЗУРАГ, ЭССЕ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА

      "Нийгмийн эрүүл мэнд-Нийтийн биеийн тамирыг дэмжих жил"-ийн "Дам тамхидалтаас сэргийлье" нэрэмжит сарын аяныг тохиолдуулан "Дам тамхидалтаас сэргийлье" гар зургийн уралдаан, "Эрүүл Монголын ирээдүй- Тамхигүй орчин" эссе бичлэгийн уралдааныг Булган хотын нийт ЕБС-ийн 7-11 ангийн сурагчид, МСҮТ-ийн оюутнуудын дунд зарлаж байна.

Дэлгэрэнгүй...

"Дам тамхидалтаас сэргийлье" нэрэмжит сарын аян зохион байгуулагдаж байна

      Эрүүл мэндийн сайдын  2011 оны 27 дугаар тушаалаар улсын хэмжээнд, аймгийн ИТХ-ын 2010 оны 08/04 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 2011 оны А/122 дугаар захирамжаар аймгийн хэмжээнд "Нийгмийн эрүүл мэнд-Нийтийн биеийн тамирыг дэмжих жил" болгон зарласан билээ. Энэ жилээр сар болгоныг нэрэмжит сар болгон зарласан бөгөөд 4 дүгээр сарыг "Дам тамхидалтаас сэргийлье" нэрэмжит сар болгон удирдамж төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.

Дэлгэрэнгүй...

Эрүүл мэндийн газрын залуучуудын салбар зөвлөл "Архи, тамхигүй БААСАН ГАРИГ" уриалгыг дэмжиж байна"

Булган аймгийн Булган сумын залуучуудын холбооны салбар зөвлөлөөс гаргасан "Архи, тамхигүй баасан  гариг" уриалгыг аймгийн Эрүүл мэндийн газрын залуучуудын салбар зөвлөл дэмжиж байгаагаа илэрхийлж уриалгыг цахим хуудсаараа дамжуулан эрхэм залуучууд та бүхэндээ хүргэж байна. Та бүхэн дэмжихийг хүсвэл бидэнд сэтгэгдэл бичин үлдээнэ үү. Хүндэтгэсэн Булган аймгийн Эрүүл мэндийн газрын Залуучуудын салбар зөвлөл
Дэлгэрэнгүй...

ЭРҮҮЛ АЖЛЫН БАЙР, АМЬДРАХ ОРЧИН БИЙ БОЛГОХ ТӨСЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

ММСС–гийн Эрүүл мэндийн төслөөс тэтгэлгийн хөтөлбөрийн төсөл шалгаруулах гуравдахь удаагийн уралдааныг Эрүүл ажлын байр,  амьдрах орчин бий болгох чиглэлээр зарлаж байна. Хүн  амьдралынхаа ихэнх цагийг өнгөрүүлдэг ажил, сургууль,   амьдран суудаг орчноо халдварт бус өвчнөөс сэргийлэх, эрт илрүүлэхэд чиглэсэн эрүүл мэндийг дэмжигч орчин байхаар зохион байгуулж, үйл ажиллагаа хэрэгжүүлэх зорилготой төслүүдийг сонгон шалгаруулж, тэтгэлэг олгоно.

Дэлгэрэнгүй...

Төрийн албаны удирдлага зохион байгуулалтыг сайжруулах тухай

Эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүйгээр хангах болон төрийн албаны салбар дундын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах талаар гаргасан эрүүл мэндийн газрын даргын тушаалыг нийтлэв.

Дэлгэрэнгүй...

Амралтын хуваарь батлах тухай

Эрүүл мэндийн газрын ажилчдын амралтын хуваарийг баталж гаргасан байна. Амралтынхаа хуваарийг доорх мэдээлэл рүү орж харна уу.

Дэлгэрэнгүй...

"Иргэдийн оролцоо, Ил тод байдлыг өргөтгөх" жилийн ажлыг зохион байгуулах тухай

ЭМГ-ын даргын 2011 оны 23 тоот тушаалыг нийтэлж байна.

Дэлгэрэнгүй...

Тамхигүй эрүүл мэндийн байгууллага төслийн уралдаан

Эрүүл мэндийн салбарт 2011 оныг Нийгмийн эрүүл мэнд, Нийтийн биеийн тамирыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан “ТАМХИГҮЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА” сэдэвт төсөл бичих уралдаан зарлаж байна.

Уралдааны зорилго: 
“Тамхигүй эрүүл мэндийн байгууллага” загвар эмнэлэг бий болгож, тухайн байгууллагын эмч, эмнэлгийн ажилчдад эрүүл ажиллах орчин бүрдүүлэн, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд эрүүл мэндийн байгууллагуудын манлайллыг нэмэгдүүлэх.

Дэлгэрэнгүй...

Үндэсний спортын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн Газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаагийн Үндэсний спортын улсын зөвлөгөөнд тавьсан илтгэлийг нийтэллээ. Илтгэлийг татаж авахыг хүсвэл ЭНД дарна уу

Дэлгэрэнгүй...

Эрүүл мэндийн яам өнгөрсөн долоо хоногт

2011 оны 4-р сарын 4-8-ны өдрүүдэд хийгдсэн ажлын талаар Эрүүл мэндийн яамны газар хэлтсүүд болон харъяа агентлагуудаас дараахи товч мэдээллийг ирүүллээ

Дэлгэрэнгүй...

Эрүүл мэндийн салбарын 2010 оны шилдэгүүд тодорлоо


Булган аймгийн Эрүүл мэндийн газар 2010 онд эрүүл мэндийн салбарт өөрийн ажил үйлсээрээ мэргэжил нэгт нөхдөө манлайлан ажилласан ажилчин албан хаагчдаа шагнаж урамшууллаа. Ингээд та бүхэндээ Булган аймгийн эрүүл мэндийн салбарын шилдгийн шилдэг ажилтнуудыг танилцуулж байна.

Дэлгэрэнгүй...

2011 оны Дэлхийн Эрүүл Мэндийн Өдрийг тохиолдуулан ДЭМБ-ын Ерөнхий захирал хатагтай Маргарет Чаны хийсэн Мэдэгдэл

1940-өөд оны үед антибиотикийг анх нээн хэрэглэж эхлэх үед түүний анагаах увидасыг хүмүүс гайхан магтаж "гайхамшигт анагаагч" орчин үеийн анагаах ухааны салбарт гарсан "гайхамшиг" гэж нэрлэж байсан. Үнэхээр ч антибиотикийг хэрэглэх болсноор нийтлэг тохиолддог хоолойн өвчин, жижиг шарх, гэмтэл төдийгүй тэмбүү, заг хүйтэн, сүрьеэ зэрэг өвчнөөс шалтгаалсан зовиурыг эмчилж, үхлийн аюулаас аврах боломжтой болсон.
Антибиотикийг нээснээр өөр олон төрлийн эм бэлдмэлүүдийг үйлдвэрлэх үндсийг нээж өгсөн. Ингэснээр хүн төрөлхтөний эрүүл мэнд наслалтад маш том нааштай таатай өөрчлөлтийг бий болгосон

Дэлгэрэнгүй...

Өргөдөл гомдлын шийдвэрлэлт

2011 оны 1-р улиралд Эрүүл мэндийн газарт ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн тайланг байрлууллаа

Дэлгэрэнгүй...