- Хуулийн шинэчилсэн найруулгаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрлүүд болон үйлчилгээ үзүүлдэг байгууллагын чиг үүргүүдийг тодорхой болгон зааж өгсөн. Мөн аймаг нийслэлийн эрүүл мэндийн газрын бүрэн эрхийг тодотгон зааж өгсөн.
- Эрүүл мэндийн байгууллагад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, Эрүүл мэндийн байгууллагын үүрэг, магадлан итгэмжлэлтэй холбоотой зүйл, заалтууд болон мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох асуудлыг нарийвчлан зааж нэмэлт заалт оруулж шинэчлэн найруулсан.
- Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн гол хэсэг болох эрүүл мэндийн санхүүжилтийн хэсэгт эмнэлгүүдийн бие даасан байдлыг хангах, төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага хууль тогтоомжид нийцүүлэн нэмэлт болон төлбөртэй тусламж, үйлчилгээ үзүүлж, олсон орлогыг эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрлөх нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах, тоног төхөөрөмж, эм хэрэгсэл худалдан авах, засвар, үйлчилгээ хийхэд зарцуулах боломж бүрдүүлэх чиглэлээр нэмэлт өөрчлөлт оруулсан.
- Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааны асуудал чухлаар тавигддаг. Ялангуяа өрх, сум, тосгон, орон нутгийн эмнэлэгт ажиллах эмч ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулснаар тэнд ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг хангалтыг сайжруулах боломжтой юм. Тиймээс нийгмийн баталгаатай холбоотойгоор Эрүүл мэндийн ажилтны цалингийн тусгай сүлжээтэй байх, ажиллаж байгаа болон тэтгэвэрт гарах үед олгох мөнгөн урамшуулал, тэтгэмжийг нэмэгдүүлсэн заалтыг оруулж, шинэчлэн найруулсан.
- Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын асуудал мөн чухлаар тавигддаг. Энэ асуудлыг сайжруулахаар Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эрүүл мэндийн чанарын хяналтын орон тооны бус зөвлөл ажиллуулах, Эрүүл мэндийн байгууллагад тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд дотоодын хяналт тавих алба ажиллуулах зэрэг заалтуудыг шинээр нэмж оруулав.
- эмнэлгийн яаралтай тусламжаас бусад эмнэлгийн тусламжийг эрүүл мэндийн өрх, сумын эмчийн илгээх бичгээр авах;
- эрүүл мэндийн ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж байхад саад учруулахгүй, нэр хүнд, бие махбодид нь халдахгүй байх
- эрүүл мэндийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй, эрүүл мэндийн байгууллагын нэр хүндийг унагаах зорилго бүхий буруу ташаа мэдээлэл өгөхгүй байх талаарх заалтуудыг шинээр нэмж оруулсан.
Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн
найруулгын төслийн зорилго нь эрүүл мэндийн талаархи төрийн бодлого,
иргэн эрүүл мэндээ хамгаалах, тусламж, үйлчилгээ авах эрхийг хангахад
байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэний гүйцэтгэх үүрэг,
эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоо, санхүүжилтийг
боловсронгуй болгох, эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах
асуудлыг сайжруулахад оршиж байгаа юм.
No comments:
Post a Comment