Тарваган тахлаас сэргийлье!


Тарваган тахал нь: Богино хугацаанд олон хүнийг хамран өвчлүүлж, эрт оношилж зөв эмчлээгүй тохиолдолд богино хугацаанд            хүндрэн үхэлд хүргэх аюултай өвчин юм.

Тарваган тахал нь дараах замаар дамждаг:
  

  1. Өвчтэй тарвага агнах, арьс өвчих мах эвдэхэд арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдсан үед  
  2. Тарваганы нүх, ичээ ухах, дошин дээр суух, амрах үед бүүргэнд хазуулсан үед 
  3. Тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс ойр орчмын хүмүүс амьсгалын замаар халдварт өртөх
  4. Тарваганы махыг түүхий, шүүрхий идсэнээс хоол боловсруулах замаар
Тарвага, мэрэгчтэй харьцсаны дараа 6 хоногийн дотор дараах шинж тэмдэг илэрвэл Яаралтай эмчид ханд !
  • Өндөр халуурна
  • Булчирхай цочиж томрон эмзэглэнэ 
  • Цээжээр өвдөж, цустай цэр гарна
Арьс, салстаар халдвар авсан тохиолдолд тэр хэсгийн булчирхай цочиж томрон эмзэглэн хөндүүрлэнэ.

Аль ч хэлбэрийн үед биеийн ерөнхий байдал түргэн хугацаанд муудна.

          Тарваган тахлаар өвчлөхгүйн тулд:
1. Тарвага зурам агнахыг хориглох , түүнтэй харьцахгүй байх
2. Хавх урьхиар барьсан,нохой зууж ирсэн тарвага нь тахлаар өвдсөн байх магадлал өндөртэйг анхаар
3. Тарваганы ичээ, нүх ухаж, нүх дошны дэргэд сууж амрахгүй байх
4. Тарваганы бүүрэгт хазуулахгүй байх
5.  Тарваган тахын голомттой нутгийн хүн ам болон тухайн нутагт зорчих иргэд, тарвага болон мэрэгч амьтдын түүхий эдийн үйлдвэр худалдаа эрхлэгчид тахлаас сэргийлэх вакцинд хамрагдах
6. Тарваганы түүхий мах хэрэглэхгүй байх
7. Хүүхэд өсвөр үеийнхэнд энэ халдвараас сэргийлэх талаар анхааруул
8. Хэрэв та тахлаар өвдсөн гэж сэжиглэж байгаа бол яаралтай эмчид ханд

Тарваган тахал өвчинөөр

13-18 насны хүүхдүүд тарваган тахал өвчинд хамгийн их эрсдэлтэй байдгийг анхаар.

  БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment