Булган аймгийн Эрүүл мэндийн газрын 2010 оны Санхүүгийн тайланд аймгийн Аудитын газраас хяналт шалгалтыг хийж байна. Хяналт шалгалтын баг нь Санхүүгийн талаар төрөөс баримтлаж буй бодлого, Санхүү нягтлан бодох бүртгэлийн анхан шатны маягтын хөтлөлт, Санхүүгийн сахилга хариуцлага, Төсвийн тухай болон Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтын хуулийн хэрэгжилтийн явцыг шалгаж, мэргэжлийн байгууллагын үнэлгээг өгөх зорилгоор энэ өдрүүдэд ажиллаж байна.
Иймд Эрүүл мэндийн газрын санхүүжилттэй холбогдолтой асуудлаар шалгалтын багийнханд хандан асууж тодруулах зүйл байвал нээлттэй хандана уу.
БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
No comments:
Post a Comment