2012 онд Булган аймаг 50 ортой төрөх эмнэлгийн шинэ байртай болно

 
 Монгол улсын засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа 2011 оны 08 сарын 17-ноос 20-ны өдрүүдэд Булган аймагт ажиллаа. Уг ажлын хүрээнд Булган аймгийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдалтай танилцаж, Аймгийн эрүүл мэндийн газрын байрны эх засвар, шинээр баригдаж буй Спортын ордны барилгын үйл явцтай танилцлаа. 

 Булган аймагт ажиллах явцдаа хөрөнгө оруулалтын олон асуудлыг шийдсэний дотор Аймгийн нэгдсэн эмнэлгийн 50 ортой төрөх эмнэлгийн байрны шавыг тавьж, Хутаг-Өндөр сумын сум дундын эмнэлгийн Амбулаторын байрны эх засварын ажлыг хийлгэх зэрэг чухал асуудлыг шийдсэн байна. 

Дашрамд сонирдуулахад Төрөх эмнэлэгийн 50 ортой байр 1 тэрбум 500 саяын өртөгөөр 2012 оны 11 сард ашиглалтанд орох бөгөөд барилгын ажлыг "Идэр Чандмань" ХХК гүйцэтгэх юм байна.

БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment