Эрүүл мэндийн газрын хяналт шалгалтын баг хөдөө орон нутагт ажиллаа

Булган аймгийн эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяагаар ахлуулсан хяналт шалгалтын баг 2011 оны 08 сарын 19-21 ны өдрүүдэд Могод, Гурванбулаг суманд ажиллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЭМГ-ийн Эдийн засаг, төсвийн төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн П.Мягмарсүрэн, JICA Олон улсын байгууллагын ажилтан ЭМГ-ын сайн дурын туслах Т.Каорү нар ажилласан байна. 

Уг хяналт шалгалтаар Могод, Гурванбулаг сумын хүн эмнэлгийн өнөөгийн байдалтай танилцаж, 2011 оны хагас жилийн санхүүгийн тайлан, төсвийн зарцуулалтанд хяналт,  үнэлгээ өгөн зөвлөн туслах, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын хөтлөлтийг шалгах, Цалингийн сан, шагнал урамшуулал, илүү цагийн тооцоог хянаж шалгах зэрэг шалгуур үзүүлэлтээр эмнэлгийн байгууллагын үйл ажиллагааг шалгаж ажиллаа. 

Сайн дурын туслах Т.Каорү "Гараа хэрхэн угаах " сэдвээр мэдээлэл хийлээ.
ЭДИЙН ЗАСАГ УДИРДЛАГА МЭДЭЭЛЛИЙН АЛБА,
БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР



 

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment