Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн
бичгийн дарга Н.Хүрэлбаатар, БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын
сайд хатагтай Жин Сү Хи нар 2011 оны 8-р сарын 22 –нд Улаанбаатар хотын
Сүхбаатар дүүрэгт баригдах Монгол Солонгосын хамтарсан МК олон улсын
оношлогоо, эмчилгээний цогцолборын суурь тавих ёслолын үйл ажиллагаанд
оролцов.
Ёслолын үйл ажиллагаанд түүнчлэн Эрүүл мэндийн яамны Санхүү хөрөнгө
оруулалтын газрын дарга Н.Түмэндэмбэрэл, Эмнэлгийн тусламжийн бодлогын
хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гончигсүрэн, БНСУ-ын “Хюундай”
эмнэлгийн захирал Ким Бү Соб, “Саммит Медикал” ХХК-ийн захирал
Б.Түвшинжаргал болон бусад албаны төлөөлөгчид оролцсон байна.
No comments:
Post a Comment