Эх нялхасын төлөө иргэдийн оролцоотой эрүүл хот бүтээх төсөл

2008-2010 онд Японы ЖАЙКА байгууллагын санхүүжилтээр Японы Олон Улсын Сувилахуйн Сангаас Булган аймгийн Булган сумын “Эмийн цэцэглэн” өрхийн эмнэлгийн үйлчлэх хүрээнд “Эх нялхасын төлөө иргэдийн оролцоотой эрүүл хот бүтээх” төсөл хэрэгжсэн.
Төслийн зорилго нь  Анхан шатны тусламж үйлчилгээнд үндэслэн өрхийн эмнэлгийн ажилчид болон эрүүл мэндийн ажилтнууд 3-р багийн эх ба хүүхдийн эрүүл мэндэд тусгайлан анхаарах, иргэдэд олон нийтэд чиглэсэн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад чиглэж байсан. Мөн зорилтот бүлэг нь зөвхөн Булган сумын 3-р багийн эх, хүүхэд, нийт 4200 оршин суугчид, эрүүл мэндийн сайн дурын ажилтнууд \40 гаруй хүн\, Өрхийн эмнэлэг болон нэгдсэн эмнэлгийн сувилагч нар \120 хүн\ байсан.

2010 оны 9-р сард Япон дахь ЖАЙКА байгууллагын үнэлгээний баг ирж төслийн үнэлгээг хийж уг төслийг орон нутагт дахин үргэлжлүүлэх шийдвэрт хүрсний дүнд 2011 оны 1-р сараас Булган аймгийн Булган сумын хэмжээнд уг төсөл үйл ажиллагаагаа явуулж байна.  Төслийн хамрах хүрээ томорсонтой холбоотойгоор төслийн зорилгод ч тодорхой өөрчлөлт гарсан.
Үүнд: Эрүүл жирэмслэлт, шинээр төрөх хүүхдийг аюулгүй төрүүлэх болон тэдгээрийн өсөлтийг тогтмол байлгахын тулд эх, нялхасын эрүүл мэндийн гарын авлагыг тус хотод илүү өргөн хүрээнд ашигласнаар эх, нялхасын эрүүл мэндийг хамгаалах эмнэлгийн үйлчилгээг сайжруулах.
Зорилтот бүлэг буюу Ашиг тусыг нь шууд хүртэгчид: нэгдсэн эмнэлгийн 150 ажилчид, 110 эрүүл мэндийн сайн дурын ажилтнууд, жирэмсэн эхчүүд болон шинээр төрөх хүүхдүүд.
Ашиг тусыг нь шууд бусаар хүртэгчид: Тус хотын 16.500 оршин суугч болж хүрээгээ тэлэн ажиллаж байна.

Print Friendly and PDF

2 comments:

  1. sain uu?
    Jiremsen eej aavuudiin surgaltiin materialaa ene hesegtee oruulbal sain bn.

    ReplyDelete