1.Удирдлага зохион байгуулалтын талаар
Эрүүл мэндийн
газрын даргын 2011 оны 17 дугаар тушаалаар “Иргэдийн оролцоо –ил тод байдлыг
өргөтгөх жил”-ийн ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг, 23
дугаар тушаалаар Эрүүл мэндийн салбарын хэмжээнд “Иргэдийн оролцоо –ил тод
байдлыг өргөтгөх жил”-ийн ажлыг зохион байгуулах удирдамж, үйл ажиллагааны
төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж 98 хувийн
хэрэгжилттэй байна.
Жилийн ажлын удирдамж төлөвлөгөөг эрүүл мэндийн
байгууллагуудад албан бичгээр хүргүүлж, Эрүүл мэндийн газрын цахим хуудсанд
байрлуулан жилийн ажлын талаар мэдээлэл
авах нөхцлийг бүрдүүлсэн.
Засгийн газрын 2007 оны 143 –р тогтоолын дагуу “Бид танд
ил тод үйлчилж байна” мэдээллийн самбарыг байгууллага дээр тогтмол ажиллуулж
мэдээллийг шинэчлэн баяжуулж байна.
2. Эрүүл мэндийн салбарын хөгжилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд:
2. Эрүүл мэндийн салбарын хөгжилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд:
– 2011 онд Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны ил тод
нээлттэй байдлын талаар 1140 иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авч, иргэдээс гарсан
санал хүсэлтийг салбарын хэмжээнд зохион
байгуулах, байгууллага хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган ажиллаж
байна.
–
Эрүүл
мэндийн газрын барилгын засварын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийн үйл
ажиллагаанд “Булган манлайлал” ТББ-ын
тэргүүн А.Ганболдыг иргэдийн төлөөлөл болгон оролцуулсан.
-
Эрүүл
мэндийн сургалт сурталчилгааг явуулын болон хөдөлгөөнт хэлбэрээр зохион
байгуулж, Сайхан Монгол урсгал ТББ-тай хамтран ажиллаж 2011 онд 5240 хүн хамруулсан байна. Иргэд,
ЕБС-ийн болон сургуулийн өмнөх насны хүүхдүүд,
албан хаагчдын эрүүл мэндийн
боловсролыг нэмэгдүүлэх, сайн дурын туслагч нарын анхан шатны мэдлэгийг
бататгах,эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг нэмэгдүүлэх сургалтуудыг 120 гаруй удаа зохион байгууллаа.
- “Архи, тамхи шинэ
үеийн сонголт биш” өдөрлөгийн үйл ажиллагааг МҮОНТ-тэй хамтран зохион байгуулж
400 гаруй оюутан, сурагчдыг хамрууллаа. Өдөрлөгийн үеэр дуучин Ану, амьд
хөгжмийн L guards
хамтлаг, МҮОНТ-ийн Hey Hey нэвтрүүлгийн хамт олон оролцож өөрсдийн уран бүтээлээс
толилууллаа.
–
Орон
нутгийн телевизтэй хамтран ажиллах гэрээ байгуулан Эрүүл мэндийн
байгууллагуудын үйл ажиллагааг сурталчилах графикийн дагуу нэвтрүүлгүүдийг шат
дараатай явуулж байна. 6 сарын 14-ний
өдөр “Эмч танд зөвлөж байна” нэвтрүүлгийн анхны дугаараар “Боом” өвчний талаар сэрэмжлүүлэг
мэдээлэл өгсөн. Архи, тамхины эсрэг үйл ажиллагааны өнөөгийн байдал” 30 минутын нэвтрүүлэг бэлтгэн иргэдэд
хүргэсэн.
– Архидан согтуурахаас сэргийлэх, түүнтэй тэмцэх зорилгоор
Булган сумын ЕБС-ийн 10-р ангийн сурагчид, МСҮТ-ийн 1 дүгээр курсын оюутнуудын
дунд “Эрүүл зан үйл – Идэвхитэй амьдрал” сургалтыг “Эрүүл идэвхитэй амьдрал”
клубтэй хамтран 1 дүгээр сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгуулж оролцвол зохих
905 хүүхдээс 27 бүлгийн 836 хүүхэд буюу 92,3% нь хамрагдлаа. Зам тээврийн осол
гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг орон нутагт амжилттай зохион байгуулсан
ММСС-ийн кампанит ажлын хүрээнд ирсэн тараах материалуудыг сум, байгууллагуудад
хуваарийн дагуу тараалтыг хийлээ.
–
Булган
аймгийн 40 жолоочоос тусгайлан бэлтгэсэн сорил авч, сургалтыг зохион
байгууллаа. Судалгаанд оролцогчдоос хэрэгцээ тодорхойлох судалгаа авахад 75% нь
зам тээврийн осол гэмтэл, эрүүл мэндийн чиглэлээр сургалт авахыг хүсч байгаагаа илэрхийлжээ. Мөн жолооч нарын 75%
нь машиндаа эмийн сантай байсан бол суудлын даруулгаа тогтмол хэрэглэдэггүй
жолооч нар 50%-ыг эзэлж байжээ.
– Мэдээлэл, сурталчилгааны ажлыг онлайн хэлбэрээр явуулах ,
үйл ажиллагааны ил тод нээлттнй байдлыг хангах зорилгоор өөрийн байгууллагын www.emgbulgan.blogspot.com цахим хуудсыг ажиллуулж мэдээллийг тогтмол шинэчлэн
баяжуулж ажилласан ба одоогийн байдлаар 11599 хандан үйлчлүүлсэн байна.
–
“Эрүүл мэндийн эрх зүйн боловсрол” аяны
аймгийн хэмжээнд тусгай удирдамж төлөвлөгөөний дагуу зохион байгууллаа. Аяны
хүрээнд Бугат сумын иргэдэд Эрүүл мэндийн тухай хуулийг сурталчилах, эрүүл
мэндийн тусламж үйлчилгээ хүргэх арга
хэмжээг зохион байгууллаа. Бугат
сумын иргэдийн дунд Эрүүл мэндийн тухай хууль, архи – тамхины хор хөнөөлийн
талаар сургалт явуулж, иргэдээс эрүүл мэндийн тухай хуулийн талаар санал авч,
нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж иргэдийн саналыг хуулийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд
тусган ажиллалаа.
Сумын
эрүүл мэндийн төвд сумын төвийн иргэдэд шүд , хүүхэд, дотор, хэт авиан
оношлогооны чиглэлээр нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэгийг
зохион байгуулж, давхардсан тоогоор 200 гаруй иргэдийг хамруулж, эрүүл мэндийн зөвлөгөө өгсөн.
Үзлэгт хамрагдсан иргэдэд шаардлагатай эмийг үнэ
төлбөргүй өгч, сургалтанд суусан болон ахмад настанд бусад иргэдэд витамины
комплекс, витамин С зэргээр витаминжуулалтыг хийлээ.
Эх
хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжтэй танилцах
зорилгоор сумын зарим өрхөөр орж хүүхдийн эргэлт, жирэмсний хяналтын үйл явцтай
газар дээр нь танилцаж “Эх хүүхдийн эрүүл мэнд” дэвтрийн бөглөлттэй танилцаж,
зөвлөн туслах ажлыг зохион байгууллаа.
Мөн
Эрүүл мэндийн газрын дарга эрүүл мэндийн салбарын хууль тогтоомжийн
хэрэгжилттэй танилцаж, зөвлөн туслах ажлыг зохион байгууллаа.
МСС
хариуцсан мэргэжилтэн 2011 онд аймгаас
зарласан “Нийгмийн эрүүл мэнд- Нийтийн биеийн тамирыг дэмжих жил”-ийн үйл
ажиллагаа, нэрэмжит сарын аян, болзолт уралдаануудын хэрэгжилттэй танилцаж,
холбогдох зөвлөгөөг өгч, аймгаас зарласан болзолт уралдаанд бэлтгэн оролцохыг
зөвлөлөө.
–
Монголын
Мянганы сорилтын санхүүжилтээр Бугат сумын 1 дүгээр багт хэрэгжиж байгаа “Эрүүл
малчид” төслийн үйл ажиллагаатай танилцаж, санхүүгийн болон судалгааны ажлын
хэрэгжилт, интервенцийн үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээ хийлээ.
–
Байгууллага дээр саналын хайрцаг
тогтмол ажиллуулж, иргэдээс ирсэн санал хүсэлтийг байгууллагын үйл ажиллагааг
сайжруулах төлөвлөлтөнд тусган ажиллаж байна.
-
2010 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс
эхлэн Эдийн засаг удирдлага мэдээллийн албаны 223-09 утсаар эмнэлгийн тусламж
үйлчилгээтэй холбоотой санал гомдлыг байнга хүлээн авч холбогдох албан
тушаалтанд хүргүүлэн шийдвэрлэх арга хэмжээг авч ажиллаж байна. 223-09 утсаар санал гомдол хүлээн авч эхэлсэнээс
хойш Аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой 2 санал гомдол ирсэнийг
Нэгдсэн эмнэлгийн удирдлагуудад
уламжилж шийдвэрлүүлсэн
3. Төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн
байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилтын хүрээнд:
–
Төрийн
байгууллагын зарим чиг үүргийг ТББ, хувийн хэвшлийнхнээр гүйцэтгүүлэх ажлын жагсаалтыг
Эрүүл мэндийн газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн. Эрүүл
мэндийн боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Сайхан Монгол
урсгал” ТББ, Эрүүл идэвхитэй амьдрал клубтэй хамтран ажиллах гэрээ байгуулан иргэдийн эрүүл мэндийн
боловсролыг дээшлүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг гүйцэтгүүлж байна.
–
Эрүүл
мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр 2011 онд аймгийн Эрүүл мэндийн газраас
эрүүл мэндийг дэмжих, эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх чиглэлд үндсэн 22
ажлыг төлөвлөн үйл ажиллагааг төлөвлөгөөний дагуу зохион байгууллаа. Сумдад энэ
чиглэлээр үйл ажиллагааны удирдамж, төлөвлөгөө гарч эрүүл мэндийг дэмжих санг
байгуулан үйл ажиллагаагаа явуулж хэвшүүлээд байна. Аймгийн хэмжээнд НЭМ-ийг
дэмжих чиглэлээр загвар сум болох зорилт
тавин ажиллаж байгаа Сэлэнгэ суманд “Эрүүл мэндийг дэмжих сан”-гаас 2,0 сая
төгрөгийн санхүүжилт хийсэн.
– Сэлэнгэ, Бугат, Дашинчилэн,
Баян-Агт, Баяннуур сумдад 2,6-11 сая төгрөгийн хөрөнгө бүхий “Эрүүл мэндийг
дэмжих сан” байгуулж зарцуулалтыг тухайн сум бүрт хагс жил тутам иргэдэд
мэдээлэл хийж ажилласан.
–
Дашинчилэн
сумын эрүүл мэндийн төв тухайн суманд
үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран
ажиллах төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлсэн байна. Тухайл “Насны мэдрэмж”
үүдэн эмнэлэг, “Тэмээн хөх” ХХК-тай хамтран “Эмийн зохистой хэрэглээ” сарын
аяныг тусгай удирдамж төвлөвлөгөөний дагуу зохион байгуулж ажилласан. Аяны
хүрээнд иргэдэд антибиотекийн хэрэглээг таниулах сургалт сурталчилгаа, тв-ийн
нэвтрүүлэг бэлтгэн явлуусан байна. Мөн эмийн зохистой хэрэглээний талаар
иргэдэд нээлттэй үзүүлэх сургалт зохион байгуулсан байна.
– Төрийн байгууллага хувийн хэвшлийн эрүүл мэндийн
байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хувийн хэвшлийн эрүүл мэндийн
байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч Эрүүл мэндийн газрын даргын
дэргэдэх зөвлөлд дээрх байгууллагын төлөөлөлийг гишүүнээр оролцуулж салбарын
хэмжээний арга хэмжээг шийдвэрлэхэд саналыг нь тусган ажиллаж байна.
–
Монголын
мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн дэмжлэгтэйгээр “Эрүүл хооллолт
идэвхитэй хөдөлгөөн” кампанит ажлыг
Булган аймгийн 16 сум, сум дундын эмнэлэг, 3 өрхийн эмнэлэг, сайн дурын идэвхитэн, 46 төрийн болон төрийн бус байгууллагууд
хамтран 2 үе шаттайгаар зохион
байгууллаа.
Компанит ажлын хүрээнд аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтан албан хаагчдад ажлын байрны дасгал хөдөлгөөн зааж сурган хийж хэвшүүлэх, эрүүл зөв зохистой хооллолтын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх талаар олон талт ажлыг зохион байгуулсан. Тухайлбал: Булган аймгийн Тогооч нарын холбоо, АЗДТГ-ын нийгмийн хөгжлийн хэлтэс, ХХААЖДҮГ-тай хамтран аймгийн төв, сумын 24 мэргэжлийн шилдэг тогооч нарын дунд “Зөв зохистой хооллолт” ажил мэргэжлийн уралдаан, “Хоолны үзэсгэлэн”-г зохион байгуулж, эрүүл зөв хооллолтын сургалтыг 960 иргэдэд явуулсан. “Эрүүл хооллолт-Идэвхитэй хөдөлгөөн” сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулж, 12 албан байгууллагад “Ажлын байрны дасгал” хөдөлгөөнийг зааж, тогтмол хийж хэвшүүлсэнээр ажилтан албан хаагчдын хөдөлгөөний идэвхи нэмэгдэн, ажлын бүтээмж дээшлэх ач холбогдлын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. “Биеэ тэтгэн чийрэгжүүлэх хийн дасгал”-ын сургалтыг Булган сумын сум, өрхийн эмнэлгийн мэргэжилтэн, сайн дурын идэвхтнүүдэд зохион байгуулж, хийх аргачлалын “СD” боловсруулж, олшруулж тараалаа.
Компанит ажлын хүрээнд аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтан албан хаагчдад ажлын байрны дасгал хөдөлгөөн зааж сурган хийж хэвшүүлэх, эрүүл зөв зохистой хооллолтын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх талаар олон талт ажлыг зохион байгуулсан. Тухайлбал: Булган аймгийн Тогооч нарын холбоо, АЗДТГ-ын нийгмийн хөгжлийн хэлтэс, ХХААЖДҮГ-тай хамтран аймгийн төв, сумын 24 мэргэжлийн шилдэг тогооч нарын дунд “Зөв зохистой хооллолт” ажил мэргэжлийн уралдаан, “Хоолны үзэсгэлэн”-г зохион байгуулж, эрүүл зөв хооллолтын сургалтыг 960 иргэдэд явуулсан. “Эрүүл хооллолт-Идэвхитэй хөдөлгөөн” сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулж, 12 албан байгууллагад “Ажлын байрны дасгал” хөдөлгөөнийг зааж, тогтмол хийж хэвшүүлсэнээр ажилтан албан хаагчдын хөдөлгөөний идэвхи нэмэгдэн, ажлын бүтээмж дээшлэх ач холбогдлын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. “Биеэ тэтгэн чийрэгжүүлэх хийн дасгал”-ын сургалтыг Булган сумын сум, өрхийн эмнэлгийн мэргэжилтэн, сайн дурын идэвхтнүүдэд зохион байгуулж, хийх аргачлалын “СD” боловсруулж, олшруулж тараалаа.
4. Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааны ил тод
нээлттэй байдлыг өргөтгөх зорилтын хүрээнд :
–
Эрүүл
мэндийн байгууллагууд 2011 оны эхний улирлын тайланг иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг байдлаар
хийж ажилласан.
–
Аймгийн
хэмжээнд зарласан “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил – 2010”-ийн жилийн эцсийн
үйл ажиллагааны ололт амжилтаа дүгнэх, цаашид явуулах үйл ажиллагаагаа
хэлэлцэх, ард иргэдээс үнэлэлт дүгнэлт авах зорилгоор 2011 оны 1 дүгээр сарын
24-26-ны өдрүүдэд “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилийн үйл ажиллагааны
тайлангийн хурал”-ыг Булган хотноо зохион байгуулж, хурлын үеэр Орхон, Булган
сумдад “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилийн үзүүлэх сургууль”-г зохион
байгуулж бусад сумдын төлөөлөгч 100
гаруй хүнд сурталчлан ажиллалаа.
–
Эрүүл
мэндийн газрын бүтэц, үйл ажиллагааны дүрэм өөрчлөгдсөнтэй холбоотой шинээр бий
13 ажлын байрны сул орон тоог Төрийн албаны тухай хуулийн дагуу Төрийн албаны
зөвлөлийн Булган аймаг дахь салбар зөвлөлд холбогдох журамын дагуу мэдээлж
ажилласан. “Эмч, эмнэлгийн мэргэжилтнийг
ажилд шинээр сонгон шалгаруулж авах журам”-ын дагуу 5 их эмчээс шалгалт авч
Бугат, Бүрэгхангай,Орхон, Могод, Хутаг-Өндөр сумдад ажиллуулах талаар санал
хүргүүлж, их эмч дутагдалтай байгаа эрүүл мэндийн байгууллагуудыг боловсон
хүчнээр хангасан
–
Хангал,
Гурванбулаг сумдын хүн эмнэлгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтыг Төрийн албаны
зөвлөлийн 2007 оны 23 тоот тогтоолын дагуу орон даяар хэвлэл мэдээллийн
хэрэгслээр нээлттэй зарлаж, сонгон шалгаруулалтыг Төрийн албаны салбар
зөвлөлөөс томилсон ажлын хэсэг хуулийн дагуу зохион байгуулсан.
–
Эрүүл
мэндийн газарт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн тусламж үйлчилгээ, эмнэлгийн
мэргэжилтний харьцаа хандлагын талаар 2 өргөдөл гомдол ирснийг “Аймгийн эмч,
эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо”-гоор хэлэлцэж шийдвэрлэлтийн
талаар мэдээллийг Эрүүл мэндийн газрын цахим хуудсанд байрлуулан ажиллаллаа.
–
Байгууллагын
дотоод хяналт шалгалтын баг нь ажлын төлөвлөгөөгөө боловсруулан төрийн захиргааны албан хаагчийн дэвтрийн
хөтлөлт, байгууллагын дотоод ажлын зохион байгуулалт, мэргэжилтнүүдийн албан
хэрэг хөтлөлт, хугацаатай бичгийн шийдвэрлэлт, ажлын цагийн ашиглалт, “Нийгмийн
эрүүл мэнд-Нийтийн биеийн тамирыг дэмжих жил”-ийн ажлын явц, бараа материал худалдан
авалт, архивын хөтлөх хэргийн нэрийн жагсаалт зэрэг 6 чиглэлээр хяналт шалгалт хийн, дүнг мэргэжилтнүүдэд
танилцуулж, зөвлөмж өгч ажилласан.
–
Баяннуур
сумын эрүүл мэндийн төв нь 10 дугаар сараас эхлэн интернет сүлжээнд холбогдож
мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай хүлээн авснаар иргэдэд үзүүлэх эмнэлгийн
тусламж үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэж байгууллагын үйл ажиллагааны ил
тод нээлттэй байдлыг нэмэгдүүлэх орчин
нөхцөл бүрдсэн.
–
Монгол
улсын Засгийн газрын 2011 оны 01 тоот албан даалгаврыг тусгай төлөвлөгөөний
дагуу хэрэгжүүлж ажилласан.
5.
Жилийн ажлын хүрээнд хөдөө орон нутгийн Эрүүл мэндийн
байгууллагуудад зохион байгуулсан буй
үйл ажиллагаа:
-
Эрүүл
мэндийн байгууллага бүр эрхэм зорилго, алсын хараагаа тодорхойлж үйлчлүүлэгч
иргэдэд нээлттэй ил тод харагдахаар байрлуулсан.
-
Бүх
эмч мэргэжилтнүүдийн овог нэр албан тушаал, ажлын чиг үүрэг, иргэд хүлээн авч
уулзах цагийн хуваарь зэргийг ил тод байрлуулсан байна.
-
Баян-Агт
сумын эрүүл мэндийн төв 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгууллагын хэмжээнд “Ёс
зүйн баг”-ийг байгуулж ажилласан. Эмийн эргэлтийн сангийн эмийн татан авалт,
хангамж, тээвэрлэл, хугацаа хадгалалт, эмийн борлуулалт, ажлын байрны хөдөлмөр
хамгааллын нөхцөл зэрэгт хяналт шалгалт, эмийн тооллого хийж дүнг сумын ИТХ-аар
хэлэлцүүлж, мэдээллийг иргэдэд хүргэж ажилласан байна.
-
Хишиг-Өндөр
суманд түргэн тусламж болон иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах 70345510
дугаарын утсыг шинээр ашиглалтанд оруулаад байна. Мөн шинээр эмнэлэг
ашиглалтанд орсонтой холбогдуулан бий болсон үйлчлэгчийн ажлын байрыг нээлттэй
зарлаж шалгаруулалт явуулж 1 хүнийг байнгын ажлын байраар хангасан байна.
-
Орхон
суманд улирал бүр байгууллагын нээлттэй байдлын талаар сэтгэл ханамжийн
судалгаа авч ажилласан байна. Сэтгэл ханамжийн судалгааны дүнгээр иргэд тус
сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны ил тод нээлттэй байдлыг хангалттай
буюу 84,7% гэж дүгнэсэн байна. Сар бүрийн эхний долоо хоногийн 4 дэх өдөр
“Нээлттэй хаалганы өдөр”-ийг тогтмол явуулж хэвшүүлсэн байна. Мөн 1 багийн эмч
тэтгэвэрт гарч ажлын байрны сул орон тоо гарсныг аймаг, сумын хэмжээнд нээлттэй
зарлаж “Аймгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг ажилд шинээр сонгон шалгаруулж
авах журам”-ын дагуу сонгон шалгаруулж авсан байна.
-
Эрүүл
мэндийн байгууллагууд 2011 онд 5800 иргэнээс санал асуулга авч нэгтгэн иргэдээс
гарсан санал хүсэлтийн дагуу зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг
гарган хэрэгжүүлж байна. Тухайлбал Сэлэнгэ сум нь иргэдээс гарсан санал
хүсэлтийн дагуу эмнэлэг дээр эрүл мэндийн хөтөч ажиллуулж байна.
-
Эрүүл
мэндийн байгууллагууд улирал бүр байгууллагын үйл ажиллагааг иргэдэд мэдээллийн
хуудсаар мэдээлэх, иргэдтэй уулзах хэлбэрээр сурталчилан ажиллаж байна.
-
Хишиг-өндөр,
Хутаг-Өндөр, Хялганат, Сэлэнгэ, Баян-агт, Бугат, Дашинчилэн, Рашаант сумд
дотоодын хяналт шалгалтын журам, төлөвлөгөөг шинэчлэн боловсруулан хэрэгжүүлж
байна. Хишиг-өндөр, Сэлэнгэ сумын хүн эмнэлэг дотоодын хяналт шалгалтыг тус бүр
6 удаа хийж 25-28 төрлийн зөрчил
илэрснийг холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүдэд хугацаатай үүрэг ажилласан
байна.
-
Эрүүл
мэндийн байгууллага бүр байгууллагын төсвийн гүйцэтгэл, төлөвлөлтийн талаар
иргэдэд зориулсан мэдээллийн самбар булан ажиллуулж зарим сумд орон нутгийн
мэдээллийн хэрэгслээр тайлангийн шууд нэвтрүүлгийг хийж ажилласан байна.
Жилийн ажлын зохион
байгуулалтын үр дүн, ололттой тал:
- Эрүүл мэндийн байгууллагуудын ил тод нээлттэй байдал,
иргэдэд хүрч үйлчлэх, үйлчилгээний чанар хүртээмжинд ахиц өөрчлөлт гарсан
- Эрүүл мэндийн салбарын дотоодын хяналт шалгалтын үйл
ажиллагаа эрчимжсэн
- Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон иргэдийн ёс зүй,
хариуцлагын талаарх мэдлэг, ойлголт хандлага дээшилсэн
- Ажлын байрны сул орон тоо гарсан тохиолдолд уг орон тоог
сонгон шалгаруулалтын зарчмаар нөхөх арга хэмжээг хууль тогтоомж, дүрэм, журмын
дагуу шударгаар явуулж байгаа.
- Мэдээллийн нээлттэй шуурхай байдлын хүрээнд Эрүүл мэндийн
байгууллагуудын 40 хувь нь интернэтэд холбогдож албан хэрэг хөтлөлтийг цахим
хэлбэрээр явуулах нөхцөл боломж нэмэгдсэн.
- Төсөв санхүүгийн ил тод нээлттэй байдлын түвшин нэмэгдсэн
- Төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн хамтын
ажиллагааны цар хүрээ өргөжсөн
БУЛГАН
АЙМГИЙН
ЭРҮҮЛ
МЭНДИЙН ГАЗАР
456
ReplyDeletesaihan surgalt bolloo
ReplyDelete