Сум дундын эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд дараах мэдээллийг хүргүүлж байна.
- ТТӨ-ий тандалтыг эрчимжүүлэх,
- Хүүхдийн тасаг, дотрын тасгуудад хэвтэн эмчлүүлж байгаа амьсгалын замын хүнд халдвар, уушгины үрэвслийн шалтгаантай хэвтэн эмчлүүлэгсдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардлагатай эм тариа, сорьцын материалыг бэлэн байлгах, нөөцийг бүрдүүлэх;
- Эмнэлгийн ор, хүний нөөцийн асуудлыг зохицуулах төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэх;
- Томуу, томуу төст халдвараас сэргийлэх сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх;
- Сум дундын эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд өвчтөнд хөтлөх судалгааны хуудсыг бөглөх, хурдавчилсан оношлуурыг зааврын дагуу хэрэглэх;
- ЭМС-ын 323 тоот тушаалд заагдсан үйл ажиллагааны зэрэглэлээс хамаарч тандалтын нэгжүүд ХӨСҮТ-д сорьц хүргүүлэх.
- Голомтолсон өвчлөл бүртгэгдэх, дэгдэлт өмнөх жилүүдтэй харьцуулахад огцом нэмэгдсэн тохиолдолд ХӨСҮТ-ийн Тандалтын Алба, Вирүс судлалын лабораторид мэдээлэх;
- Сургуууль, цэцэрлэгт хийгдэж буй ирцийн тандалтыг тогтмолжуулахыг зөвлөмж болгож байна.
ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТЭС
No comments:
Post a Comment