АРБИДОЛ

(ОХУ-ын “Фармстандарт-Лексредства” компанид үйлдвэрлэсэн эм)
Фармакологи чанар: Вирүсийн эсрэг болон дархлааг тэтгэх үйлдэлтэй эмийн бодис. Томуугийн А болон В хэвшинжийн вирүс, АЦХаХ-ын вирүсийн саатуулах үйлдэлтэй. Вирүсийн липид бүрхүүл эсийн мембрантай нэгдэх үйлдлийг дарангуйлан, вирүс эсийн дотор нэвтрэхийг саатуулдаг үйлчилгээтэй. Хүний биеийн дархлааг сайжруулж вирүст болон бактерт халдвараас хамгаалах үйлчилгээ үзүүлдэг.
Вирүст халдварын үе дэх эмчилгээний өгөөж нь цочмог хордлогын болон эмнэлзүйн бусад шинжийг намжааж, өвчлөл үргэлжлэх хугацааг богиносгодог.Хор багатай эмийн тоонд ордог бөгөөд заагдсан хэмжээгээр ууж хэрэглэсэн тохиолдолд хүний бие махбодид ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй.
Хэрэглэх заавар:
Дараахи өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмчилэх зорилгоор насанд хүрэгсэд болон хүүхэд энэ эмийг хэрэглэнэ.
А,В хэвшинжийн томуу; амьсгалын замын бусад вирүст цочмог халдвар; АЦХаХ-ын эмчилгээ болон урьдчилан сэргийлэлт; Дархалаа дутлын үед; Архаг бронхит, уушигны хатгалгаа; Мэс заслын дараахи халдварын хүндрэлээс урьдчилан сэргийлэх; Гурваас дээших насны хүүхдийн ротавирүст суулгын эмчилгээнд тус тус хэрэглэнэ.
Хэрэглэх арга ба тун:
Хоол идэхээс өмнө ууж хэрэглэнэ.Нэг удаагийн тун: 3-аас 6 насны хүүхдэд – 50 мг, 6-12 насны хүүхдэд – 100 мг,12-оос дээш насны хүүхэд болон насанд хүрэгсэдэд – 200 мг (100 мг-аар 2 капсул буюу 50 мг-аар 4 капсул)Томуугаар өвчилсөн хүнтэй шууд харилцаж буй хавьталууд энэ тунгаар өдөрт нэг удаа 10-14 хоногийн турш сэргийлэх зорилгоор ууж болно;Мэс заслын дараахи хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд энэ тунгаар мэс заслаас өмнө 2 хоногт нэг удаа, мэс заслын дараа 2 ба 5 хоног энэ тунгаар ууж хэрэглэнэ.
Хадгалах нөхцөл:
Хуурай, харанхуй, 25 хэмээс дээшгүй дулаантай, хүүхэд хүрэхээргүй газар хадгална. Хадгалах хугацаа үйлдвэрлэснээс хойш 2жил (хайрцган дээр хадгалах хугацааг заасан буй).
Савлалт:
50мг/100мг-ийн 5-10 капсул бүхий блистерийг хайрцаглаж худалдаанд гаргана. 

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment