Аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Буянжаргал, Эрүүл мэндийн газрын дарга С. Нарантуяа болон
холбогдох албаны хүмүүс Гурванбулаг, Бүрэгхангай,
Дашинчилэн, Баяннуур, Рашаант сумдын Эрүүл мэндийн төвүүдэд 2013 оны 01 сарын 22-ний өдрөөс 25-ны өдрүүдэд, Тэшиг сумын Эрүүл
мэндийн төв, Хутаг-Өндөр сумын сум дундын эмнэлэгт 2013 оны 02 сарын 01 өдрөөс
03-ны өдрүүдэд тус тус ажиллаа.
Энэ үеэр Эрүүл мэндийн байгууллагуудын цаг үеийн ажил болон
өвөлжилтийн бэлэн байдал, эрсдэлд үнэлгээ хийн, Эрүүл мэндийн салбарт тулгамдаж
буй асуудлуудын талаар эмч, ажилчид, ард иргэдтэй уулзалт
ярилцлага хийж, цаашид анхаарлаа хандуулан ажиллахаа аймгийн Засаг дарга Д.
Эрдэнэбат ажил байдалтай газар дээр нь танилцах явцдаа илэрхийллээ.
ЭДИЙН ЗАСАГ, УДИРДЛАГА МЭДЭЭЛЛИЙН ХЭЛТЭС
No comments:
Post a Comment