“Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье” сургалт зохион байгуулагдлаа

“Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье” сургалтыг аймгийн МХГ-тай хамтран  2014 оны 02- сарын 11-ны өдөр зохион байгуулж,   Булган сумын цэцэрлэг, яслийн  эрхлэгч,  ЕБС-ийн эмч,  МСҮТ-н нийгмийн ажилтан нарын 15 хүн хамруулсан байна.
Аймгийн хэмжээний томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал, сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн. Томуу томуу төст өвчний гаралтанд хяналт тавих, хүүхдийн байгууллагын ирцэнд тандалт хийх талаар санал солилцож, мэдээний хүснэгт, мэдээ авах утасыг танилцуулсан байна.  
Аймгийн МХГ-ын халдвар судлалын ахлах байцаагч “Хүүхдийн байгууллагад халдварт өвчин” бүртгэгдсэн тохиолдолд авах арга хэмжээ, сүүлийн үед халдваргүйтгэлд хүний арьс салстыг цочироодгүй, хурц үнэргүй, халдваргүйтгэх чадвар сайтай бодисын талаар танилцууллаа. 
Сургалтанд оролцогчдод Томуу өвчнөөс сэргийлэх, өвчилсөн тохиолдолд авах арга хэмжээ, агааржуулалт, халдваргүйтгэл хэрхэн хийх талаар 5 төрлийн 70 гарын авлага тараасан байна.
 Цаашид сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих чиглэлээр хийгдэж байгаа үйл ажиллагааг өргөжүүлэх, хамтран ажиллах, мэдээлэл дамжуулах сайтуудаа солилцсон сургалт амжилттай болж өндөрлөлөө.

НИЙГМИЙН ЭРҮҮЛ  МЭНДИЙН ХЭЛТЭС

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment