9 дүгээр сарын 24 Зүрхээ хамгаалах дэлхийн өдөр

ЗҮРХ БОЛ ХҮНИЙ БИЕИЙН ХАМГИЙН   ЧУХАЛ ЭРХТЭН.
Өдөр шөнийн турш эцэж цуцахыг мэдэхгүй ажиллаж, биеийн эд эс бүхэнд хүчилтөрөгч, тэжээлийн бодисоор баялаг цус хэмээх амьдралын чухал хэрэгцээт зүйлийг хүргэх эргэлтийг зохицуулах хөдөлгүүр болсон амин чухал эрхтэн. Зүрхээ хайрлан хамгаалах нь бидний үүрэг.


Дэлхийн хүн амын дөрөвний нэг нь зүрх, судасны өвчнөөр өвчилж байгаагийн дотор 60 хүртэлх насны бүх эрэгтэйчүүдийн 50 хувь нь зүрх судасны ямар нэгэн өвчинд нэрвэгдэн жил тутам 10-аад сая хүн нас барах боллоо.
Гэвч олон эрчүүд зүрхээ "чулуу" мэт бодсоор явж байна. Хамгийн гол нь та яг одооноос эхлэн зүрхээ хамгаалах талаар санаа тавьж эхэлбэл дараа дараагийн аюулаас хамгаалах боломжтой гэдгийг санах хэрэгтэй. Өвдөхгүй л байвал бүх юм хэвийн гэсэн үг биш шүү.
Зүрхээ хамгаалахын тулд:
Тамхи татахгүй байх
Зөв зохистой хооллох
Тогтмол хөдөлгөөнтэй байх
Жингээ тогтмол хэмжээнд барьж байх
Архины хэрэглээг багасгах зэрэг явдал юм.
Хэрвээ гэр бүлийн гишүүдийн хэн нэгэн тухайлбал эцэг эх, ах, эгч тань зүрхний өвчнөөр өвдөж байсан бол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, цусны даралтаа тогтмол үзүүлж байгаарай.


Print Friendly and PDF

No comments:

Post a Comment