Манай
байгууллага нь Сэтгэцийн
эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль, хөтөлбөрийн
хэрэгжилтийг орон нутгийн түвшинд эрчимжүүлэн ажиллаж байна.
Орон нутагт АЗДТГ-ын хууль зүйн хэлтэс,
цагдаагийн газартай хамтран “Архигүй Булган” хөтөлбөрийн санхүүжилтээр Сэтгэцийн эрүүл мэндийн нарийн
мэргэжлийн тусламж үйлчилгээ
үзүүлэх үзлэг шинжилгээ, сургалтуудыг амжилттай зохион байгуулж
иргэдийг сэтгэцийн эмгэгээс урьдчилан
сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх, амьдралын чанарыг сайжруулахад ихээхэн тус
дэмжлэг үзүүлсэн үр дүнтэй ажил
болсон.
Энэхүү арга хэмжээний үеэр нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт 58, IQ тодорхойлох шинжилгээнд 24 иргэнд, 300 гаруй төрийн албан хаагчид, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалт, сурталчилгаанд хамруулсан байна.

No comments:
Post a Comment