ДАШПҮРЭВ СЭЛЭНГЭ /1972-2015/
Орхон сумын Эрүүл мэндийн
төвийн сувилагч Д.Сэлэнгэ нь 2015 оны 01 сарын 12-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Талийгаач нь 1991 онд Дархан
уул аймгийн Анагаахын сургуулийг “Сувилагч” мэргэжлээр төгссөн. Д.Сэлэнгэ нь 1991 оноос хойш
Орхон сумын Эрүүл мэндийн төвд тасралтгүй 23 жил үр бүтээлтэй ажилласан “Эрүүлийг
хамгаалахын тэргүүний ажилтан”, салбарын
шилдэг сувилагчдын нэг юм.
Д Сэлэнгэ нь сувилгааны шинэлэг аргуудыг ажилдаа байнга нэвтрүүлж, 5750 хэвтэн
эмчлүүлэгчдэд сувилахуйн тусламж үйлчилгээг
хүргэж, зон олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн эгэл нэгэн байлаа.
Түүний хөдөлмөр, зүтгэлийг
өндрөөр
үнэлж:
- 1998, 2010 онд “ Байгууллагын аварга”
- 2000, 2012 онд “Сумын аварга сувилагч”
- 2006 онд Эрүүл мэндийн Яамны “Жуух бичиг”
- 2009 онд Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”
- 2010 онд ” Ажил мэргэжлийн аварга шалгаруулах бүсийн уралдаанд 1-р байр”
- 2013 онд Аймгийн ИТХ-ын “Баярын бичиг”
- 2014 онд “Эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтан” цолоор тус тус шагнагдаж байсан.
Тэрбээр, амьдралынхаа сүүлчийн өдрийг хүртэл орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж, эрдэнэт
хүмүүний эрүүл мэндийг сахин хамгаалах ариун тангарагтаа
үнэнч байлаа.
Эрүүл мэндийн салбарын
нийт албан хаагчдынхаа өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
Таны ажилч хичээнгүй, хүнлэг энэрэнгүй сэтгэл, даруухнаар инээмсэглэсэн гэгээн дүр тань бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин
үлдэх болно.
Ум сайн амгалан болтугай
No comments:
Post a Comment