2015
оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 10 цагийн байдлаар
Монгол улсад:
Сүхбаатар аймагт бүртгэгдсэн үйл
явдал:
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас
ирүүлсэн амьтны төрөл, зүйлийг тогтооход:
·
Үет
хөлтний хүрээ-Arthropoda
·
Шавжийн
анги-Insecta
·
Сарьсан
далавчтаны баг-Hymenoptera
·
Зөгийн
овог-Apidae
·
Үхэр
хэдгэнэ-Bombus melanurus болохыг тогтоосон байна.
Эх сурвалж: ЗӨСҮТ
Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ:
· ЗӨСҮТ-өөс
өвчний шалтгааныг илрүүлэх, идэвхтэй тандалт судалгаа хийх мэргэжлийн баг
ажиллуулах
·
Аймгуудаас
шавжинд хазуулж, эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүмүүсийн мэдээлэл цуглуулах.
Улаанбурхан өвчин:
-Улсын хэмжээнд 21011 сэжигтэй
тохиолдол бүртгэгдсэний 1191 хүн лабораторийн шинжилгээгээр, 8416 хүн
эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.
-Амралтын өдрүүдэд ХӨСҮТ-д нийт 129
хүн хандаж, 15 хүн шинээр хэвтэж, 24 хүн эмчлэгдэн гарч, 35 хүн одоо эмчлэгдэж
байна. Үүнээс 13 өвчтөн хүнд болон хүндэвтэр явцтай, 4 хүн эрчимт эмчилгээнд
эмчлэгдэж байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ
Улаанбурхан өвчний талаарх мэдээллийг
холбогдох байгууллагад түгээж, мэдээлэл сурталчилгааг ЭМСЯ-ны цахим хуудас
www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж
байна.
Аадар бороотой холбоотой мэдээлэл:
7 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар
хотод орсон аадар бороотой холбоотой БЗД-11, СХД-10, БГД-7, СБД-6, ХУД-3, ЧД-2
удаагийн усанд автсан тухай дуудлага, мэдээлэл хүлээн авч, ажилласан байна.
ОБЕГ-аас үерийн аюулаас урьдчилан сэргийлэх анхааруулга мэдээг дуут дохиоллын
цамхагууд, ФМ радио, МҮОНТ, UBS, Монгол HD-ээр телевизээр тус тус явуулсан
байна.
Дэлхий дахинд:
Хүний Коронавирүст (MERS-CoV) халдвар:
·
БНСУ,
БНХАУ-д нийт 186 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 36 хүн нас
барсан байна. Нас баралтын түвшин 19.3%.
·
Дэлхий
дахинд 1382 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 493 (35.6%) хүн нас
барсан байна.
Эх сурвалж: ДЭМБ
Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ
ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон
www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.
Эбола вирүст халдвар:
2015 оны 07 дугаар сарын 26-ны
байдлаар 27784 хүн өвчилж, 11294 (40.7%) хүн нас баржээ. Эрчимттэй тархалттай
байгаа Гвиней, Сьерра-Леон, Либери улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт
7 хүн шинээр мэдээлэгдсэн байна.
Эх сурвалж: ДЭМБ
Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ
ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон
www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.
No comments:
Post a Comment