ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ҮЕД ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛААР 100 ХУВЬ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ОЛГОЖ БУЙ ЭМИЙН МЭДЭЭЛЭЛ

                                         Иргэдэд өгөх мэдээлэл
   Тав хүртэлх насны хүүхдэд томуу, томуу төст өвчний үед хөнгөлөлттэй олгох доорх нэрийн эмийг харьяа өрх, сум, тосгон, багийн эмчийн бичсэн жорын дагуу, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр эм олгох зөвшөөрөлтэй эмийн сангаас авна.
         


  Уг эмийн хөнгөлөлтөд 5 хүртэлх нас хүүхдүүд хамрагдана.
           Өвдсөн хүүхэд бүрт антибиотикийг хэрэглэхгүй, зөвхөн шаардлагатай тохиолдолд эмчийн заалтын дагуу жороор олгоно.
           Иргэн Та, хүүхдэдээ томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрмэгц өрхийн эмнэлэгтээ хандаж, шаардлагатай бол эмч танд тусгай жорын цаасан дээр эм бичиж өгнө.
           Ээжүүдэд сонордуулахад, томуу, томуу төст өвчний үед:
- хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байх
- дулаан байлгах
- шингэнийг ойр ойрхон уулгах
- илчлэг хоол хүнс хэрэглэх
- гэртээ чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх
- гарын ариун цэврийг сайтар сахих
- эмийг эмчийн зааврын дагуу өгөх
 
Д/Д
Эмийн нэр
Тун, хэмжээ
Эмийн хэлбэр
 
Хэрэглэх заалт
 
1
Парацетамол
125мг/5мл-60мл
сироп
Халуун бууруулах, өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг
125мг
лаа
250мг
лаа
2
Ибупрофен
200мг №24
шахмал
100мг/5мл, 60-100мл
сироп
3
Амброксол
30мг
шахмал
Цэр ховхлох
15мг/5мл-100мл
сироп
4
Ацетилцистейн
100мг №20
нунтаг, шахмал
5
Сальбутамол
4мг
 
шахмал (Эмчийн зааврын дагуу хувааж хэрэглэнэ)
Амьсгалын замын үйл ажиллагаанд нөлөөлөх
 /Гуурсан хоолойн багтраа эмчлэх/
100мкг
аэрозоль
6
Олон найрлагат давсны бэлдмэл буюу Хоросол
Натрийн хлорид+ Калийн хлорид+ Натрийн цитрат-дигидрат+Глюкоз
уусмал бэлтгэх нунтаг
Хордлого тайлах
7
Ампициллин
125мг/5мл
хөвмөл бэлтгэх нунтаг
Үрэвслийн эсрэг хэрэглэх антибиотик
(Эмчийн зааврыг чанд мөрдөж, хэрэглэнэ)
250мг
шахмал
8
Амоксациллин
125мг, 250мг
шахмал
125мг/5мл, 250мг/5мл 12 тун 60-100мл
хөвмөл бэлтгэх нунтаг
9
Тетрациклин
1%-5гр
нүдний тосон түрхлэг
10
Азитромицин
250мг
Шахмал, капсул
100мг/5мл
хөвмөл бэлтгэх нунтаг
 

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment