"Улаан эсэргэнэ өвчнөөс урьдчилан сэргийлцгээе"



Дэлгэрэнгүй...

"Томуу, томуу төст өвчин, амьсгалын замын бусад халдварт өвчнөөс сэргийлье" сэдэвт сургалт болж өнгөрлөө

ТТӨ-өөр өвчлөгсдийн 91,5%-ийг 15, 75,5%-ийг 4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж, томуу, томуу төст өвчний амбулаторид эзлэх хувь аймгийн хэмжээнд 5,2%-тай, түргэн тусламжийн дуудлага 7,8%-тай байна. Томуу томуу төст өвчний өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан АНЭ-ийн халдвартын тасагтай хамтран “Томуу, томуу төст өвчин, амьсгалын замын бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлье” сэдэвт сургалтыг МСҮТ, ЕБС, ясли, цэцэрлэгийн эмч, сургалтын арга зүйч, нийгмийн ажилтан нарт зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй...

Архи, согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй цэгүүд аттестачилалд хамрагдлаа

Аймгийн Засаг даргын 2015 оны 09-р сарын 07-ны өдрийн А/329 тоот захирамжаар батлагдсан удирдамжийн дагуу ажлын хэсгийн багийнхан Булган сумын “Архи, согтуурууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй цэг”-үүдийг аттестачилах ажлыг зохион байгууллаа. Аттестачилалыг аймгийн Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, ҮХААГ, Булган сумын ЗДТГ хамтран зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй...

ЗАРЛАЛ



       Клиникийн   профессор, ШУТИС-ын докторант хүний их  эмч Л. Дашцэрэн
Тархины цусан хангамжийг хэт авиан оношлогоогоор оношилно.
   Зовиур: Хараа буурах, юм мартах, толгой таллан хатгах, тархины гэмтэлийн дараа өвдөх, босоход толгой эргэх, гуйвх, цусны даралт хэлбэлзэх, нойронд хөнгөн болох.
Жич: Рентген, СТ компьютер болон MRA зургийг уншиж оношилгоо, эмчилгээний зөвөлгөө өгнө.

Дэлгэрэнгүй...

Дэлхийн хүнсний өдөр

World_Food_Day.jpg     Дэлхийн Хүнс Хөдөө Аж ахуйн Байгууллагын мэндэлсэн өдрийг 70 дахь жилдээ өнөөдөр дэлхий нийтээр тэмдэглэж байна. Анх 1979 онд НҮБ-ын ХХААБ-ын гишүүн орнуудын 28 дугаар Нэгдсэн
хуралдаанаар 10 дугаар сарын 16-ныг “Дэлхийн хүнсний өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэн дараах зорилтуудыг дэвшүүлсэн байдаг. Үүнд:

Дэлгэрэнгүй...

Эрүүл мэнд, спрортын сайд Г.Шийлэгдамба “ Сайдын цаг”-аар мэдээлэл хийлээ

       Хепатитийн С вирүст халдварын илрүүлэг, оношилгоо, эмчилгээний зааврыг  2015 оны 196 дугаар тушаалаар баталж, С вирусыг эмчлэх ажлын бэлтгэл хангагдаад байна. Хепатит С вирусын  эмчилгээнд хэрэглэгдэх "ХАРВОНИ"  эмийг  2015 оны 5 дугаар сард Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэн авсан.  "ХАРВОНИ" эмийг Монгол Улсад хүртээмж хөтөлбөрийн хүрээнд нийлүүлэх “Санамж бичиг”-ийг  энэ  оны 6 дугаар сарын 10-нд харилцан гарын үсэг зурсан.  Ингэснээр дэлхийн зах зээл дээр 94000$ зарагдаж байгаа эмийг  1 сарын эмчилгээ 1 хайрцаг №28 шахмал эм 400$, 3 сар буюу 1 курс эмчилгээний эмийг 1200 доллараар  худалдан авахаар боломж бүрдсэн.  Уг эмийг  оруулж ирэх албан ёсны нийлүүлэгчээр “Омбол” ХХК ажиллаж байна.

Дэлгэрэнгүй...

ГАР УГААХ ДЭЛХИЙН ӨДӨР 10 САРЫН 15



       Эбола бүртгэгдэж буй улс орнуудад ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд нь нийт хүн ам ялангуяа эрсдэлт бүлгийн хүмүүст “гараа хэрхэн зөв угаах талаарх мэдээллийг тогтмол өгч, сургалт, суртачилгаа хийж, зөв дадал хэвшилд суралцахыг зөвлөж, уриалж байна. 
Иймд аливаа халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн арга нь хувь хүний гарын ариун цэврийг сайтар сахих явдал бөгөөд эцэг эх, сурган хүмүүжүүлэгч, эмч эмнэлгийн ажилтнууд нийт иргэд ялангуяа хүүхэд, багачуудыг багаас нь гараа угаах зөв дадал, хэвшилд зааж сурган, үлгэр дууриал үзүүлэх нь хамгийн чухал арга хэмжээ юм.

Дэлгэрэнгүй...

Эрүүл мэндийн газрын номын сан дараах номнуудаар баяжигдлаа

Эрүүл мэндийн газрын номын санд Нийгмийн эрүүл мэнд, халдварт өвчний хяналт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нөхөн үржихүйн эрүүл мэнд гэсэн чиглэлүүдээр 3000 гаруй номын фонд байдаг билээ. Өөрийн эзэмшиж буй болон сонирхон судалж буй сэдвээрээ ном авч ашиглая гэвэл эрүүл мэндийн газрын номын сан хүн бүхэнд нээлттэй байгааг дуулгая. Номын сан дараах номнуудаар баяжилт хийгдлээ.

Дэлгэрэнгүй...

“Явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах төсөл"-ийн сургалтанд оролцлоо

Монгол улсын орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, алслагдсан нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх зорилгоор БНЧУ-ын “Пипл ин Нийд”, “Каритас чех репаблик” олон улсын ТББ-уудын санхүүжилтээр   “Явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах төсөл” манай улсын 6 аймагт хэрэгжиж байгаа билээ.

Дэлгэрэнгүй...

Энэ 7 хоног /10-р сарын 12-ноос 19-нийг хүртэл­х/ -ийн цаг агаарын мэдээ

\ Зарим газраар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ.\  
Тунадас:  15-наас 16-нд шилжих шөнө болон 16-нд зарим газраар, 18-нд нутгийн зүүн хойд хэсгээр хур тунадас, уулаараа цас орно.

Дэлгэрэнгүй...

“Хүний төлөө – Зөв тус” сарын аянын хүрээнд

          МХЕГ-аас 2015 оны 10 дугаар сарыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр “Хүний төлөө – Зөв тус” сарын аян болгон зарласантай холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, АОЭХолбоо, ХАҮТанхим, Булган сумын ЗДТГ-тай хамтран сарын аяны нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээг нээж Аймгийн Засаг Даргын орлогч Д.Чимгээ, МХГ-ын ДБХНХБОГУУХХ-ийн дарга Ү.Бямбасүрэн нар үг хэлж, нээлтийн үеэр Булган суманд үйл ажиллагаа эрхэлж буй хувийн хэвшлийн ААНБ, ажил олгогчдын дунд Хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт болон шинээр хэрэгжиж байгаа эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн талаар сургалт, зөвлөгөөн зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй...

Хүн амын ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулаа

       ДЭМБ-тай хамтран "Хүн амын ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах" сургалтыг 2015.10.08-11 өдрүүдэд Булган аймагт зохион байгуулагдаж байна. Тус сургалтанд Булган аймгийн ЗДТГ, ЭМГ, "Булган мээж"ХХК, БОАЖГ, МХГ, БСЗДТГ, НЭмнэлэг, ХХААГ, ЦГ, ОБГ, УЦУОШГ, байгууллагын 20 албан хаагчид оролцлоо.

Дэлгэрэнгүй...

2015 оны 09-р сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ

2015 оны 09-р сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээг зургаар байршууллаа.

Дэлгэрэнгүй...

Нэгдсэн эмнэлэгийн халдвартын тасагт touch дэлгэцтэй, I5 үзүүлэлттэй нөүтбүүкийг гардууллаа

    Халдварт өвчний эрсдлээс хүн ардаа хамгаалахад урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааг сайжруулах, халдварт өвчин дэгдсэн онцгой байдлын үед яаралтай мэдээллийг түргэн шуурхай түгээх зорилгоор аймгийн Нэгдсэн эмнэлэгийн халдвартын тасагт touch дэлгэцтэй, I5 үзүүлэлттэй нөүтбүүкийг гардууллаа.

Дэлгэрэнгүй...