Сум дундын эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвүүдийн анхааралд

Эрүүл мэндийн сайдын тушаалын хэрэгжилтийг үнэлэх тушаалын жагсаалтыг байрлуулж байна. Сумд тушаалын хавсралтыг татаж аван материалаа бүрдүүлж ирнэ үү.

Дэлгэрэнгүй...

2012 ОНЫ ДӨЧИН ЕС ДАХ ДОЛОО ХОНОГИЙН ЭРГЭН МЭДЭЭЛЭЛ

Халдварт өвчний 7 хоногийн эргэн мэдээлэх хуудас


Дэлгэрэнгүй...

Сум дундын эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга, эрхлэгч нарын анхааралд!!!

 2012 оны жилийн эцэст авах Эрүүл мэндийн сайдын тушаалын жагсаалтыг байрлууллаа.


Дэлгэрэнгүй...

Тайлан авах тухай

Сумдын Эрүүл мэндийн төвийн 2012 оны үйл ажиллагааны болон бусад тайлан мэдээг 2013 оны 01 сарын 04-ний өдрөөс 3 хоногийн хугацаанд Эрүүл мэндийн газрын статистик мэдээллийн албанд авна. Тайлан авахтай холбоотой Эрүүл мэндийн газрын даргын тушаал гарсан ба татаж авч тайлангаа бүрдүүлнэ үү


Дэлгэрэнгүй...

2012 ОНЫ ДӨЧИН НАЙМ ДАХ ДОЛОО ХОНОГИЙН ЭРГЭН МЭДЭЭЛЭЛ

Халдварт өвчний 7 хоногийн эргэн мэдээлэх хуудас

Дэлгэрэнгүй...

АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ, БАЯН-АГТ, БҮРЭГХАНГАЙ, СЭЛЭНГЭ СУМ, ХЯЛГАНАТ ТОСГОНЫ ЗАСАГ ДАРГА НАРЫН АНХААРАЛД

Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 101 тоот албан бичиг, Эрүүл мэндийн газрын 2012 оны 01/635 тоот албан бичгийг тус тус байрлууллаа.

Дэлгэрэнгүй...

Аймгийн Засаг даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөрт Эрүүл мэндийн салбараас оруулах төсөлд санал авч байна

Нийгмийн эрүүл мэнд давамгайлсан  эмнэлгийн тусламж үйлчилгээг   чанартай,  хүртээмжтэй хүргэх  замаар  иргэд эрүүл мэндээ хамгаалах таатай орчинг бүрдүүлж,  төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэн  хүн амын эрүүл мэндийг сайжруулж, иргэдийн бие бялдарыг хөгжүүлэн, чийрэгжүүлэх,  чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлж ,   хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. 

Дэлгэрэнгүй...

Булган аймгийн Эрүүл мэндийн газар “Авилгаас ангид сайн засаглалын шилдэг туршлага нэвтрүүлэх байгууллага”-аар шалгарлаа


Манай байгууллага нь  харъяа эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд хийх үнэлгээг ил тод хэлэлцүүлж хэвшсэн, ёс зүйн салбар хорооны гишүүдийг сонгохдоо нээлттэй санал асуулга явуулан сонгон шалгаруулсан, төрийн байгууллагын зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, хувийн хэвшлийхнээр гүйцэтгүүлсэн, худалдан авах ажиллагааны мэдээллийг нээлттэй хүргэх боломжийг бүрдүүлсэн зэрэг ажлуудаар “Авилгаас ангид сайн засаглалын шилдэг туршлага нэвтрүүлэх байгууллага”-аар шалгарлаа.

Дэлгэрэнгүй...

Монгол улс дархлаажуулалтын хамтарсан санхүүжилт, тогтвортой байдлыг хангасан орны шагналыг хүртлээ

Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани Улсын нийслэл Дар эс Салаам хотноо 2012 оны 12 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд болсон Вакцин, Дархлаажуулалтын Глобаль Альяанс /ВДГА/ байгууллагын түншүүдийн форумд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын дэд дарга С.Баярцогт нар оролцоод ирлээ. Тус хуралд дэлхийн 140 гаруй орны 680 гаруй төлөөлөгчид оролцсон байна.

Дэлгэрэнгүй...

Шуурхай мэдээ: ДОХ-той тэмцэх тухай хууль батлагдлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ДОХ-той тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэн анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. Монголд ДОХ-ын халдварын тархалт санаа зовоох хэмжээнд байгаа учир цаашид холбогдох байгууллагууд улам анхаарч, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил чухал байгааг гишүүд хэлж байлаа.

Дэлгэрэнгүй...

Танд хэрэгтэй 200 холбоо үг


Танд хэрэгтэй бидний өдөр тутамдаа хэрэглэдэг 200 холбоо үгийг хүргэж байна.
1. I see – Би ойлголоо
2. I quit! – Би болилоо
3. Let go! – Явуулаач
4. Me too – Би ч гэсэн
5. I will do my best ! – Би хамгийн сайнаараа ажиллах болно!
6. No way! – Яг ш дээ.
7. Come on – Алив.
8. Hold on – Байж байгаарай
9. I agree – Би зөвшөөрчихнө, би ч гэсэн
10. Not bad – муугүй шүү

Дэлгэрэнгүй...

Сум дундын эмнэлэг, сумын Эрүүл мэндийн төв, Эмийн эргэлтийн сангийн дарга, эрхлэгч нарын анхааралд!!!!

Доорхи нэр бүхийн эрүүл мэндийн болон эм хангамжийн байгууллагууд "Эрүүл мэндийн тухай хууль"-ийн 19 дүгээр зүйлийн 19.8 дах заалтын дагуу тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтээ холбогдох журмын дагуу аймгийн Тусгай зөвшөөрөл олгох комисст тавьж шийдвэрлүүлнэ үү.
Хуулинд заасан хугацаанд тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт тавьж шийдвэрлүүлээгүй эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийг "Эрүүл мэндийн тухай хууль"-ийн 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх заалтын дагуу хүчингүй болгохыг мэдэгдэж байна. 

Дэлгэрэнгүй...

АНЭ, Сум дунд, сум, өрхийн ЭМТ-ийн дарга эрхлэгч нарт

Салбарын хамтын хэлэлцээрийг үндэслэн өөрийн байгууллагын хамтын гэрээг шинэчлэн байгуулж, дараах асуудлуудад анхаарч ажиллана уу.

Дэлгэрэнгүй...

2012 оны 47 дахь долоо хоногийн эргэн мэдээлэл

Халдварт өвчний 7 хоногийн эргэн мэдээлэх хуудас


Дэлгэрэнгүй...

Нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэг, сум, өрхийн Эрүүл мэндийн төв, Эмийн эргэлтийн сангийн дарга, эрхлэгч нарын анхааралд!!!

Эрүүл мэндийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны "Журам батлах тухай" 364/А60 хамтарсан тушаалыг татан авахаар байршууллаа. Тушаалыг татан авч, хэрэгжүүлэх талаар удирлага зохион байгуулалтын нэгдсэн арга хэмжээ авч ажиллана уу.

Дэлгэрэнгүй...

Аймгийн нэгдсэн эмнэлэг, сум дунд, сум өрхийн эрүүл мэндийн төвийн дарга эрхлэгч нарт

Томуу, томуу төст өвчний өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан дараахь зөвлөмжийг хүргүүлж байна.

Дэлгэрэнгүй...

Эрүүл мэндийн байгууллагуудын дарга, эрхлэгч нарын анхааралд!!!

Эрүүл мэндийн газрын 2012 оны 11 сарын 29-ны 03/616 албан бичгийг байршууллаа. Албан бичигт дурьдсан тайланг дараах хаягаар //naraaahulan@yahoo.com/ яаралтай ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй...

Эрүүл мэндийн байгууллагуудын дарга, эрхлэгч нарын анхааралд!!

Эрүүл мэндийн байгууллагууд "Тусламж үйлчилгээний чанарын хөгжлийн хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг ЗГХА-ЭМГ-ын даргын 2012 оны "Хөтөлбөрийн загвар батлах тухай"45 дугаар тушаалын 3 дугаар хавсралтанд заасан чанарын хөгжлийн хөтөлбөрийн тайлан бичих маягтын  загвараар гарган, 2012 оны 12 сарын 15-ны дотор Эмнэлгийн тусламжийн хэлтэст ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй...

Нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэг, сум, өрхийн Эрүүл мэндийн төвийн дарга, эрхлэгч нарын анхааралд!!!

Эрүүл мэндийн сайдын 2012.10.25-ны өдрийн 1а/3634 албан даалгаврыг 2012 оны 11 сарын 05-ны өдөр татан авах хэлбэрээр байршуулсан. 
Албан даалгаврыг татан авч, хэрэгжүүлж хийсэн ажлын тайланг Эмнэлгийн тусламжийн хэлтэст ЯАРАЛТАЙ ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй...

2012 ОНЫ ДӨЧИН ЗУРГАА ДАХ ДОЛОО ХОНОГИЙН ЭРГЭН МЭДЭЭЛЭЛ

  1. Аймгийн хэмжээнд 2012 оны эхний 46 дах долоо хоногт сум өрхийн тандалтын нэгжүүд халдварт өвчний хамшинж, сэжигтэй, өвөрмөц тохиолдлын тандалтын мэдээг 630 удаа ирүүлэхээс 581 удаа (92%) ирүүлсэн байна (Хүснэгт1).

Дэлгэрэнгүй...

Сум дундын эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга, эрхлэгч нарын анхааралд!!!

Нийгмийн даатгалын салбар зөвлөл"-ийн 2011 оны 02, 03 тоот тогтоолыг хэрэгжилтийг эрчимжүүлж,  2012 онд  эрүүл мэндийн даатгалын сангаас  олгосон 104 сая төгрөгийн хөнгөлөлттэй эмийн  санхүүжилтийг эрүүл мэндийн байгууллагууд тухайн ондоо багтаан 100 хувь авч хэрэгжүүлнэ үү.  


Дэлгэрэнгүй...

МОГОД, ГУРВАНБУЛАГ, БАЯННУУР СУМДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ХИЙГДСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ДҮН


Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамж, 2012 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Могод, Гурванбулаг, Баяннуур сумдын Эрүүл мэндийн төвийн 2010, 2011 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтыг хийлээ.


Дэлгэрэнгүй...

2012 ОНЫ 45 ДАХ ДОЛОО ХОНОГИЙН ЭРГЭН МЭДЭЭЛЭЛ



Лабораторийн тандалт:

2012 оны  45 дугаар 7 хоногт ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторит Улаанбаатар хот, Дорноговь, Өвөрхангай, Төв аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс нийт 110 сорьц хүлээн авч, томуугийн вирүсийн геном илрүүлэх  бодит хугацааны  полимеразын гинжин урвалын (бх-ПГУ)-ын шинжилгээ хийхэд  8 (7.2%) сорьцонд томуугийн А хэвшинжийн вирүс эерэг тодорхойлогдлоо. Үүнээс 2 сорьцонд A(H3N2) дэд хэвшинжийн вирүс илэрсэн, харин 6 сорьцонд нь хэвшинж тодорхойдох шинжилгээ хийгдэж байна. 

Дэлгэрэнгүй...

"Багийн эмч та - Салбарын манлайлагч" зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

-->
“Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын жил”, “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал” сэдэвт улсын зөвлөлгөөнөөс гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд багийн эмчийн үүрэг,оролцоо” сэдэвт сургалтыг 2012 оны 10 сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгууллаа. 



Дэлгэрэнгүй...

Эрүүл мэнд, эм хангамжийн байгууллагуудын анхааралд!!!

"Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль"-ийн 15 дугаар зүйлийн 15.12 дугаар зүйлд зааснаар эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа аж ахуйн нэгж байгуулж, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсны дараа мэргэжлийн үйл ажиллагаа явуулна.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Эрүүл мэндийн тухай хууль"-ийн 19 дүгээр зүйлийн 19.8-д заасны дагуу тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтээ тусгай зөвшөөрөл олгосон байгууллагад тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө тавьж шийдвэрлүүлнэ. 
Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дараах тохиолдлуудад хүчингүй болгоно: 
 1. тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан
2. хуулийн этгээд татан буугдсан
3. тусгай зөвшөөрөл авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон
4. тусгай зөвшөөрлийг хуулийн хүчинтэй хугацаанд сунгуулаагүй
5. тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор үйл ажиллагаа явуулж эхлээгүй

Дэлгэрэнгүй...

Аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга, эрхлэгч нарын анхааралд!!!



"Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль"-ийн дагуу 2013 онд Аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэг, сумын Эрүүл мэндийн төвүүдэд зайлшгүй шаардлагатай байгаа эм, эмнэлгийн хэрэгсэл, нөхөн үржихүйн эм хэрэгслийн захиалга, мөн 2013 онд хэрэглэх тарилгын шингэн эм, мансууруулах эмийн  жилийн хэрэгцээг эмийн  нэр төрлөөр гаргаж, Эмнэлгийн тусламжийн хэлтэст 2012 оны 11 сарын 25-ны дотор тус тус ирүүлнэ үү. 

Дэлгэрэнгүй...

Эм хангамжийн байгууллагуудад хяналт шалгалт хийгдлээ

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2012 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагуудад холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, үнэлэлт дүгнэлт хийж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах, эрсдлийн түвшинг тодорхойлох зорилгоор хяналт шалгалт хийлээ.

Дэлгэрэнгүй...

Хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах санал авч байна

Эрүүл мэндийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа ирүүлнэ үү

Дэлгэрэнгүй...

Судалгаа ирүүлэх тухай

ЭМШУИС-ын Дархан уул аймаг дахь Анагаах ухааны салбар сургуулийг төгсөгчдийн судалгааг авч байна. Дараах албан бичгийн дагуу хугацаанд нь судалгаагаа ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй...

Нийгмийн эрүүл мэндийн магистрийн сургалтанд урьж байна

Тайландын олон улсын хөгжлийн агентлаг /ТАЙКА/ Монгол улсын хамтын ажиллагааны хүрээнд Нийгмийн Эрүүл мэндийн мастерын 13 сарын сургалт зарлагдаж байна. 

Дэлгэрэнгүй...

АНХААРУУЛГА

Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Нарантуул олон улсын худалдааны төвийн өргөтгөлийн 12, 172 дугаар чингэлгээр худалдаалж байсан Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн гэсэн хуурамч шошготой, цувралын дугаар тодорхойгүй эмнэлгийн хөвөн (BATA-50г ), ариутгасан бинт (БИНТ стерильный)-ээс дээж авч МХЕГ-ын Нэгдсэн төв лабораторид шинжлүүлэхэд хими, нян судлалын шинжилгээгээр MNS4206:948 MNS4207:94 стандарт, ВР 2001-ын шаардлага хангахгүй гарсан байна. Иймд ард иргэд та бүхэн хэрэглэхгүй байхыг анхаарна уу

Дэлгэрэнгүй...

Нэгдсэн эмнэлэг, Сум дундын эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга эрхлэгч нарын анхааралд!!!

Эрүүл мэндийн газрын 2012 оны 03/571 албан тоот, Эрүүл мэндийн сайдын 1а/3634 албан даалгавар, томуу томуу төст өвчний үеийн эмчилгээний зөвлөмжийг татаж авахаар байрлууллаа. Албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллана уу.

Дэлгэрэнгүй...

Уриалга

10 сарын 18-нй өдрийг Сувилагч нарын өдөр тутмын ажилд тулгамдаж буй асуудлаа тодорхойлох өдөр тэмдэглэх байхыг нийт сувилагч нартаа уриалж байна.

Дэлгэрэнгүй...

Эрүүл мэндийн газарт Мэргэжлийн хяналтын газрын хяналт, шалгалтын баг ажиллаж байна

Аймгийн мэргэжлийн хяналтын газрын Хяналт шалгалтыг баг 2012 оны 10 сарын 22-ноос 11 сарын 05-ны өдрүүдэд Эрүүл мэндийн газарт хяналт шалгалт хийж ажиллаж байна.

Дэлгэрэнгүй...

Сум дунд эмнэлэг, Сумын Эрүүл мэндийн төвүүдийн дарга, эрхлэгч нарын анхааралд

"Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад багийн эмчийн оролцоо" сэдэвт багийн эмч нарыг чадваржуулах сургалт, зөвлөлгөөн 2012 оны 10 сарын 24-26-ны өдрүүдэд болно.Бүх багийн эмч нарыг дурьдсан хугацаанд оролцуулна уу. Сургалтанд оролцогчдын замын зардал, томилолтыг тухайн байгууллага хариуцна.

Дэлгэрэнгүй...

“Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулах тухай ажлын удирдамж


НЭГ. ЗОРИЛГО
Монгол улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 97 дугаар зарлиг, Засгийн газрын 90 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын  297 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилготой

Дэлгэрэнгүй...

Хялганат тосгон, Сайхан сум, "Сайхан овоо" нүүрсний уурхайн Эрүүл мэндийн төвүүдэд хяналт шалгалт хийлээ

2012 оны 9, 10-р саруудад Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын  01/79, 01/87 тоот удирдамжийн  дагуу хийсэн хяналт шалгалт нь  Хялганат тосгоны “Эрүүл мэндийн төв”, Сайхан сумын “Эрүүл мэндийн төв”, “Сайхан овоо”  нүүрсний уурхайн “Эрүүл мэндийн төв”- ийн 2010-2011 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд Монгол улсын санхүү төсвийн холбогдолтой хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байгаад үнэлэлт дүгнэлт өгч, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөд  чиглэгдсэн. 

Дэлгэрэнгүй...

Сум дундын эмнэлэг, сумын Эрүүл мэндийн төвийн дарга, эрхлэгч нарын анхааралд!!!

Эрүүл мэндийн газрын 2012 оны "Мэдэгдэл хүргүүлэх тухай" 03/513 албан бичгийг байршууллаа. Албан бичигтэй танилцаж, хэрэгжүүлэх талаар удирдлага зохион байгуулалтын нэгдсэн арга хэмжээ авч ажиллана уу.

Дэлгэрэнгүй...

ЭМГЭНЭЛ

Монгол улсын хүний гавьяат эмч  Жамцын Хишигсүрэн нь  2012 оны 10-р сарын 13-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. 
Талийгаач нь нь   1968 онд АУДэС-ийг “Хүний их эмч” мэргэжлээр төгссөн.  Мэс засал, Чанд авиа зүйн эмчийн нарийн мэргэжил эзэмшсэн.
1970-1973 онд Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт Мэс заслын эмч, 1973-1988 онд Мэс заслын тасгийн эрхлэгч эмч, 1988-1990 онд НЭ-ийн Ерөнхий эмч, 1990-1992 онд аймгийн Эрүүлийг Хамгаалах Газрын дарга, 1992-2001 онд НЭ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч, 2001-2007 онд Хишиг-Өндөр сумын Сум Дундын эмнэлгийн ерөнхий эмч, 2008 оноос ЭМГ-ын Ахмад настны кабинетийн эмчээр тус тус ажиллаж байсан.

Дэлгэрэнгүй...

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, дэлгэц бүхий тоног төхөөрөмжтэй ажиллах эрүүл ахуй, эргоникийн ерөнхий шаардлага

Жил бүрийн аравдугаар сарын 14-нд Дэлхийн стандартын өдөр тохиодог бөгөөд Монгол Улсад 1997 оноос хойш энэ өдрийг Стандарт, Хэмжил зүйн ажилтны өдөр болгон тэмдэглэж ирсэн. Стандарын өдрийн хүрээнд албан байгууллагууд "Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, дэлгэц бүхий тоног төхөөрөмжтэй ажиллах эрүүл ахуй, эргоникийн ерөнхий шаардлага"-ыг татан авч хэрэгжүүлж ажиллана уу

Дэлгэрэнгүй...

Сум дундын эмнэлэг, Сум, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга, эрхлэгч нарт

"Улаанбурхан, улаанууд өвчнөөс сэргийлье" уриан дор зохион байгуулагдаж буй нэмэлт дархлаажуулалтын тухай

Дэлгэрэнгүй...

Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Сум дундын эмнэлэг, Сум, өрхийн ЭМТ-үүдийн дарга эрхлэгч нарын анхааралд!!!!

Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн зүгээс зохион байгуулж буй "Хөх, Умайн хүзүүний эрт илрүүлгийн үзлэг"-ийн хүрээнд Умайн хүзүүний эсийн шинжилгээ авах, бэхжүүлэх болон бусад ажилбарыг гүйцэтгэхдээ дараах зүйлсийг анхаарч ажиллана уу.

Дэлгэрэнгүй...

ЭМШУИС үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн баяр боллоо



ЭМШУИС үүсч байгуулагдсаны түүхт 70 жилийн ой өнгөрөгч өдрүүдэд боллоо. Баярын  нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсын засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н. Удвал оролцож Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн өнөөдрийн хүрсэн хөгжил дэвшил нь үе үеийн захирал, удирдлагуудын манлайлал, удирдан зохион байгуулах ур чадвар, алсын хараа, уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой хэмээн эрүүл мэндийн салбарын хамт олонд ажлын амжилт хүсч талархал илэрхийлсэн байна.

Дэлгэрэнгүй...

Эрүүл мэндийн газар Ахмадуудаа хүлээн авлаа

Булган аймгийн Эрүүл мэндийн газар 2012 оны 10 сарын 01 ны өдөр өөрийн байгууллагын ахмад ажилтнуудаа хүлээн авч уулзлаа. Уулзалтанд эрүүл мэндийн газрын харьяа 20 гаруй ахмад настан оролцсон бөгөөд ЭМГ-ын дарга С.Нарантуяа Эрүүл мэндийн салбараас ахмад настнууддаа авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээг танилцуулан, тэдний санал санаачлагыг хойшдын үйл ажиллагаандаа тусгах зорилгоор нээлттэй санал, бодлоо хуваалцахыг хүслээ.

Дэлгэрэнгүй...

Сум дундын эмнэлэг, сумдын эрүүл мэндийн төвүүдийн дарга эрхлэгч нарт

Анагаах ухааны хүрээлэнгийн Мэдрэлийн өвчин судлалын сектор 2011 оноос “Мэдрэлийн удамшлын өвчний молекул-генетикийн судалгаа”-г эхлүүлээд байна. Энэхүү судалгаагаар Монгол орны 15 аймгийн хүн амын дунд мэдрэлийн удамшлийн өвчнийг илрүүлэх эпидемиологийн тандалт судалгааг хийж, 20 шахам нэршлийн МУӨ илрүүлээд байна. Манай аймаг тус судалгаанд 2012 онд хамрагдаж байгаа тул сум бүр өөрийн орон нутагт   мэдрэлийн удамшлийн өвчнийг илрүүлэх судалгааг эхний шатанд хийж, дараагийн шатлалын судалгааг  АУХ-ийн  Мэдрэлийн өвчин судлалын сектор хийх юм.

Дэлгэрэнгүй...

“Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар” үзүүлэх сургуульд оролцогсдоос гаргасан зөвлөмж

Нийгмийн  эрүүл  мэндийн тусламж  үйлчилгээ нь  зөвхөн  эрүүл  мэндийн  салбарын  төдийгүй   салбар  хоорондын  болон байгууллага, олон нийт, иргэд, хувь хүний хамтын ажиллагааны  үр дүнд бий болох цогц үйл ажиллагаа билээ.

Дэлгэрэнгүй...

Сэлэнгэ суманд “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар” үзүүлэх сургууль боллоо


Булган аймгийн Эрүүл мэндийн газар, Сулэнгэ сумын ЗДТГ, Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөл, ЭМТ-тэй хамтран 2012 оны 09 сарын 20-ны өдөр “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар” хойд бүсийн үзүүлэх сургуулийг амжилттай зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй...

Залуучуудын өдөрлөгт "ХДХВ/ДОХ бэлгийн замын халдвараас сэргийлэх " сэдвээр мэдээлэл хийлээ

Булган аймгийн залуучуудын холбооноос залуучуудын  байгууллагын  үйл ажиллагааг  сурталчилах, залуучуудын  идэвхи  оролцоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг залуучуудын өдөрлөгийг 2012 оны 09 сарын 12-15-ны өдрүүдэд “Булганы залуус 2012” –нэрийн дор амжилттай зохион байгуулагдлаа.

Дэлгэрэнгүй...

АЙМГИЙН 2012 ОНЫ ЭХНИЙ 8 САРЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗҮҮЛЭЛТЭНД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ

   НЭГ.  ЭХ ХҮҮХДИЙН  ЭРҮҮЛ МЭНД
1.   2012 оны эхний 8 сарын байдлаар 621 эх төрж  629  амьд хүүхэд мэндэлж, нийт төрсөн хүүхдийн 51,0% нь эрэгтэй, 49,0% нь эмэгтэй хүүхэд байна.Төрөлт    өнгөрсөн оны мөн үеэс 39  төрөлтөөр буюу 5,9  хувиар буурсан байна.

2.   Амьд төрсөн 629 хүүхдийн 20 нь буюу 3,2% нь  2500 гр-аас доош жинтэй төрсөн байна. Төрөөд 1 цагийн дотор хөхөө амласан хүүхдийн хувь 98,1байна.

Дэлгэрэнгүй...

Монгол улсын засгийн газрын 01 тоот албан даалгавар

Цаг үеийн ажлыг эрчимжүүлэх тухай Монгол улсын засгийн газрын 01 тоот албан даалгавар

Дэлгэрэнгүй...

Эссэ бичлэгийн уралдаанд оролцохыг урьж байна

"Эмнэлгийн тусламжийн чанар - Миний бодлоор" эссэ бичлэгийн уралдаанд оролцохыг урьж байна. Удирдамжтай дэлгэрэнгүй хэсэг рүү орж танилцана уу.

Дэлгэрэнгүй...

ХОЙД БҮСИЙН СУМЫН ЗАСАГ ДАРГА, СУМ ДУНДЫН ЭМНЭЛЭГ БОЛОН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДИЙН ДАРГА ЭРХЛЭГЧ НАРЫН АНХААРАЛД!!!!!!

2012 оны 09 сарын 20-нд Сэлэнгэ суманд хойд бүсийн 8 сумын Засаг дарга, Сум дундын эмнэлэг болон Эрүүл мэндийн төвүүдийн дарга, эрхлэгч, сувилахуйн менежер, эмийн эргэлтийн сангийн эрхлэгч, нягтлан бодогч нарыг оролцуулсан "Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар" сэдэвт үзүүлэх сургуулийг зохион байгуулах гэж байна. Иймд хойд бүсийн 8 сумын Засаг дарга, Сум дундын эмнэлэг болон Эрүүл мэндийн төвүүдийн дарга, эрхлэгч тухайн өдрийн 09 цагт  хоцролгүй, бүрэлдэхүүнээрээ бэлэн байхыг сануулж байна.

Дэлгэрэнгүй...

Эрүүл мэндийн сайд Н.Удвал Дашинчилэн суманд ажиллалаа

Эрүүл мэндийн сайд Н.Удвал Булган аймгийн Дашинчилэн, сумын эрүүл мэндийн төвийн эмч, ажилчидтай өнгөрсөн амралтын өдрүүдэд уулзлаа.
Тус сумын эрүүл мэндийн төв 1989 онд ашиглалтад орсон, жил бүр урсгал засвар хийгддэг боловч цаашид мэргэжлийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй болсныг эмч нар сайдад уламжилж байлаа.

Дэлгэрэнгүй...

Сургалт явуулах тухай

    ЭМШУИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургууль нь мэргэжил дээшилүүлэх богино хугацааны кредит цагийн болон шаталсан баклаврын сургалт тасралтгүй явуулж байна. Сургалтанд хамрагдах хүсэлтэй эмч эмнэлгийн мэргэжилтэнүүд 9 сарын 25-ны дотор ЭМГ-ийн Эдийн засаг удирдлага мэдээлэлийн хэлтэст мэдээлэлээ ирүүлнэ үү. Сургалтын талаарх мэдээлэлийг хавсралтаас харна уу.  Илүү томоор харахыг хүсвэл тухайн зурган дээр дарна уу

Дэлгэрэнгүй...

“Хавдрын эсрэг үндэсний аян - 2012” амжилттай зохион байгуулагдлаа

Хавдрын эсрэг үндэсний аян -2012” нээлтийн ажиллагааг  2012.09.03ны 09 цагт аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр зохион байгууллаа. Нээлтэнд ЭМГ-ын дарга С.Нарантуяа, НХХ-ийн дарга Г.Буянжаргал, АНЭ-ийн дарга Б.Шижирбаатар болон ХСҮТ-ийн хавдрын эмч нарын баг, эмч эмнэлгийн мэргэжилтэнүүд, сумын иргэд оролцлоо.

Дэлгэрэнгүй...

2012 ОНЫ ГУЧИН ТАВ ДАХ ДОЛОО ХОНОГИЙН ЭРГЭН МЭДЭЭЛЭЛ

Халдварт өвчний 7 хоногийн эргэн мэдээлэх хуудас


Дэлгэрэнгүй...

2012 ОНЫ ГУЧИН ДӨРӨВ ДЭХ ДОЛОО ХОНОГИЙН ЭРГЭН МЭДЭЭЛЭЛ

Халдварт өвчний 7 хоногийн эргэн мэдээлэх хуудас


Дэлгэрэнгүй...

“Эх, хүүхдийн эрүүл мэнд-Эрдэм судлал” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн хурал болно



ЭХЭМҮТ-ийн жил бүрийн уламжлалт “Эх, хүүхдийн эрүүл мэнд-Эрдэм судлал” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн хурлыг 2012 оноос үндэсний хэмжээнд зохион байгуулах болсон ба 23-р хурал 11-р сарын 16-нд зохион байгуулагдах гэж байна.

Дэлгэрэнгүй...

"Монгол анагаах ухааны хөгжлийн өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний онол практикийн бага хурал болно

Монгол улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны уламжлалт анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хамтран “Монгол анагаах ухааны хөгжлийн өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний онол практикийн бага хурлыг 2012 оны 09-р сарын 18-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Эмч эмнэлгийн ажилчид бага хуралд идэвхитэй оролцоно оролцоно уу 

Дэлгэрэнгүй...

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД УРЬЖ БАЙНА

Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга/захирал, эрхлэгч/-ыг сонгон шалгаруулах журам”-ыг үндэслэн Булган аймгийн Хишиг-Өндөр сум дундын эмнэлэг, Хангал, Гурванбулаг сумын Эрүүл мэндийн төвийн  дарга, эрхлэгчийн албан тушаалд өрсөлдөх сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Дэлгэрэнгүй...

Урилга тараах заавар



Сум дундын эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тараасан умайн хүзүүний хавдрын илрүүлэгт хамрагдах урилгыг зөвхөн 2012 онд үзлэгт хамрагдах 30,33,36,39,42,45,48,51,54,57,60 насны эмэгтэйчүүдэд тараана. 
Урилга Монгол, Казак хэл дээр хэвлэгдсэн. 2012 оны 08 сарын 01-нээс эхлэх умайн хүзүү болон хөхний хорт хавдрын эрт илрүүлгийн үзлэгт орох энэхүү урилгыг гэрийн хаягаар нь хүргэж өгнө. Жич: ПАП-ын шинжилгээнд хамрагдах жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний хяналтын дагуу өрхийн эрүүл мэндийн төвдөө хандах тул урилга олгохгүй. 

Дэлгэрэнгүй...

Эрүүл мэндийн сайдын 2012 оны "Дархлаажуулалтын тухай" 217-р тушаал

Тушаалд дархлаажуулалтын дараах  урвал, хүндрэл (ДДУХ)-ийг  тандах журам,  ДДУХ-ийн ангилал, ДДУХ-ийг яаралтай мэдээлэх хуудас, ДДУХ-ийн судалгааны хуудас, ДДУХ-ийн бүртгэлийн хуудас, ДДУХ-ийн лабораторийн шинжилгээ авах заавар, Дархлаажуулалтын кабинетийн ажиллах журам багтсан байгуу тул Сумдын ЭМТ-үүд татаж авч үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллана уу

Дэлгэрэнгүй...

Эрүүл мэндийн газрын даргын А/72, 73-р тушаалууд

Ижил мэргэжилтний үзлэг хийх журам, Үзлэгийн маягтууд, Алдаа зөрчлийг мэдээлэх журам, маягт бүхий Эрүүл мэндийн газрын даргын 2012 оны "Удирдамж батлах тухай" А/72-р , "Журам батлах тухай" 73 -р тушаалыг татаж авахаар байршууллаа.
Энэхүү тушаалын хэрэгжилтийг жилийн эцсийн ажил дүгнэх шалгуур үзүүлэлтэнд оруулан тооцох тул татан авч, хэрэгжилтийг эрчимжүүлэн ажиллана уу.

Дэлгэрэнгүй...

ЭМС-ын 2012 оны 274 дүгээр тушаал

ЭМС-ын 2012 оны 274 дүгээр тушаалыг татаж авахаар байршууллаа. Уг тушаалд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний алдаа зөрчлийг бүртгэх, мэдээлэх заавар, Эрүүл мэндийн байгууллагуудад ижил мэргэжилтний үнэлгээ хийх заавар, чанарын албаны үйл ажиллагааны үлгэрчилсэн төлөвлөгөөний загвар болон чанарын үнэлгээний үйл ажиллагааны тайлангийн загварын батлан гаргасан байна.

Дэлгэрэнгүй...

Урд бүсийн "Бүсчилсэн үзүүлэх сургууль"-ийн тухай мэдээлэл

2012 оны 09 сарын 04-05-ны өдрүүдэд рашаант суманд зохион байгуулагдах "Бүсчилсэн үзүүлэх сургууль"-ийн удирдамж болон хөтөлбөрийг байршуулж байна. Урд бүсийн сумд удирдамжтай танилцаж, бэлтгэл ажлаа ханган идэвхитэй оролцоно уу.

Дэлгэрэнгүй...

Сум дундын эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, эрхлэгч нарын анхааралд!!!

Умайн хүзүүний өмөнгийн илрүүлэг үзлэгийн эсийн шинжилгээг өрх, сумын Эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт бэхжүүлэхэд шаардлагатай  ETHANOL бодис болон эсийн шинжилгээнд хамрагдахыг хүссэн урилга, эмнэлзүйн удирдамжуудыг ЭМГ-ийн Эмнэлгийн тусламжийн хэлтсээс ЯАРАЛТАЙ ирж авна уу.
Мөн доорх нэр бүхий сумдын "Тусламж үйлчилгээний чанарын хөгжлийн хөтөлбөр" батлагдсан тул ирж авна уу.

  • ХАНГАЛ Сумын ЭМТ
  • ДАШИНЧИЛЭН Сумын ЭМТ
  • РАШААНТ Сумын ЭМТ
  • "ЦАНЛИГ" Хувийн хэвшлийн эмнэлэг
  • "МАН-ОД" Хувийн хэвшлийн эмнэлэг

Дэлгэрэнгүй...

“ Хавдрын эсрэг үндэсний аян 2012”

Хавдар судлалын үндэсний төв, ХААН банк, Монголын үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтран хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний  аян 2012” манай  аймагт  2012 оны 09 сарын  03 наас 07 хүртэл хугацаанд зохион байгуулагдах гэж байна. 

Дэлгэрэнгүй...

2012 ОНЫ ГУЧИН ГУРАВ ДАХ ДОЛОО ХОНОГИЙН ЭРГЭН МЭДЭЭЛЭЛ

Халдварт өвчний 7 хоногийн эргэн мэдээлэх хуудас

Дэлгэрэнгүй...

Судалгаа ирүүлэх тухай

НЭ, СДЭ, СУМ, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, эрхлэгч нар доорхи судалгааг  2012 оны 08 сарын 28-ны дотор Эрүүл мэндийн газрын Эдийн засаг, удирдлага, мэдээллийн хэлтэст цахимаар beke_o@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй...

АНЭ, Сум дундын эмнэлгийн дарга эрхлэгч нарт

Шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга зүй, сэдэвт Их хурлын тухай мэдээллийг хүргүүлж байна. Өөрийн эмнэлгийн Шүдний эмч нарыг хуралд оролцуулна уу.

Дэлгэрэнгүй...

Мэс заслын эмч нарын анхааралд

Хавдар судлалын үндэсний төвийн 2012 оны 705 тоот албан бичгийг байрлууллаа. Холбогдох мэргэжилтнүүд танилцаж, Олон улсын эрдэм шинжилгээ онол практикийн хуралд идэвхитэй оролцоно уу.

Дэлгэрэнгүй...

Эмнэлгийн мэргэжилтнүүдийн анхааралд!!!

Хавдар судлалын үндэсний төвийн 2012 оны 651 тоот албан бичгийг байрлууллаа. Холбогдох мэргэжилтнүүд танилцаад Эрдэм шинжилгээний хуралд идэвхитэй оролцоно уу.

Дэлгэрэнгүй...

2012 ОНЫ ГУЧИН ХОЁР ДАХ ДОЛОО ХОНОГИЙН ЭРГЭН МЭДЭЭЛЭЛ

Халдварт өвчний 7 хоногийн эргэн мэдээлэх хуудас

Дэлгэрэнгүй...

Сум, тосгоны Эрүүл мэндийн төвийн дарга нарын анхааралд!!!

ЭМЯ, ЗГХА-ЭМГ-ын хамтарсан ажлын хэсгийн шинэчлэн боловсруулсан Сумын Эрүүл мэндийн Төвийн стандартын төслийг татаж авахаар байршууллаа. Стандартын төсөлтэй танилцаж, саналаа 2012 оны 08 сарын 22-ны дотор ЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн naraaahulan@yahoo.com -аар саналаа яаралтай ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй...

Хишиг-Өндөр сумын Сум дундын эмнэлэг, эмийн эргэлтийн санд хийсэн гүйцэтгэлийн хяналт шалгалтын дүн

Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газрын  2012 оны хамтын  ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Хишиг-Өндөр сумын сум дундын эмнэлэг, эмийн эргэлтийн санд 2012 оны 05-р сарын 14, 15 өдрүүдэд хийгдсэн төлөвлөгөөт хяналт шалгалтаар өгсөн улсын байцаагчийн албан шаардлагын биелэлтийг шалгах зорилгоор гүйцэтгэлийн шалгалтыг 7-р сарын 27 өдөр МХГ-ын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах  байцаагч Д. Батпүрэв, эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Х.Туул, Эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Ө.Энхмаа, эдийн засаг, удирдлага, мэдээллийн хэлтсийн дарга Ч.Баттуяа, статистик, бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.Урангаваа, халдварт өвчний  асуудал хариуцсан мэргэжилтэн С.Ариунаа нарын бүрэлдэхүүнтэй хийлээ.

Дэлгэрэнгүй...

Сум дундын эмнэлэг, Сум, тосгоны Эрүүл мэндийн төвийн дарга эрхлэгч нарын анхааралд

"Эрүүл хүүхэд" аяны I шатны үзлэгээр шүд цоорлын өвчтэй илэрсэн хүүхдийг эмчлэн эрүүлжүүлэх ажлыг Улаанбаатар хотын "Best white" ХХК-тай хамтран зохион байгуулах гэж байна. Иймд сумдад ажиллах хуваарийг гаргаж байгаа тул саналаа ирүүлнэ үү. Саналыг Эмнэлгийн тусламжийн хэлтэс 88893011 дугаарт мэдэгдэнэ үү.

Дэлгэрэнгүй...

"Гамшиг, онцгой байдлын үеийн Эмнэлгийн аюулгүй байдал" үндэсний семинараас гаргасан зөвлөмж

 Монгол улсын ЭМЯ, ДЭМБ, ЗГХА - ЭМГ-тай хамтран "Гамшиг, онцгой байдлын үеийн эмнэлгийн аюулгүй байдал" сэдэвт Үндэсний семинарыг 2012 оны 6-р сарын 20-ноос 21 ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Дэлгэрэнгүй...

Хульж рашаан сувилалд Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар хамтарсан шалгалт хийлээ

Хульж рашаан сувилалд аймгийн МХГ-ын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын  улсын ахлах байцаагч, эм биобэлдмэл, байгаль орчин, хүнсний аюулгүй байдал, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчид, Эрүүл мэндийн газрын 4 мэргэжилтний  бүрэлдэхүүнтэй 2012 оны 07-р сарын 24-26 өдрүүдэд шалгалт хийв. Шалгалтаар  Эрүүл мэндийн тухай, Байгаль орчныг хамгаалах  тухай, Усны тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай,  Хог хаягдлын тухай, Нийгмийн даатгалын тухай, Хөдөлмөрийн тухай хуулиуд, Засгийн газрын 2011 оны 311-р тогтоол, Рашаан сувиллын бүтэц, үйл ажиллагаа MNS 5232:2003 стандарт болон  холбогдох заавар, журмын  хэрэгжилтийг  шалгаж, өнөөгийн түвшинг тогтоон, эрсдлийн үнэлгээ хийж  хууль тогтоомжийг сурталчлан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.

Дэлгэрэнгүй...

"Галзуу өвчний хариу арга хэмжээний чадавхийг сайжруулахад Хүн, мал эмнэлгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь" сургалт, зөвлөлгөөн явагдаж байна

Булган аймагт 2012 оны 08 сарын 15,16-ны өдрүүдэд "Галзуу өвчний хариу арга хэмжээний чадавхийг сайжруулахад Хүн, мал эмнэлгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь" сургалт семинар амжилттай зохион байгуулагдаж байна. Тухайн сургалт семинар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж, аймгуудын ЗӨСҮТ-ийн дарга нар болон 21 аймгийн Мал эмнэлгийн албаны дарга нийт 70 гаруй төлөөлөл оролцож байна. 

Дэлгэрэнгүй...

МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалах хүндтэй, хариуцлагатай эрхэм үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн эрүүл мэндийн салбарын үе үеийн ахмадууд, эмч мэргэжилтнүүд, нийт ажилтнууддаа эрүүл мэндийн салбарын ажилтны өдрийг тохиолдуулан хувиасаа болон Засгийн газрын нэрийн өмнөөс баярын мэндчилгээ дэвшүүлье.

Дэлгэрэнгүй...

“Сумын түвшин дэх эрүүл мэндийн анхан тусламж, үйлчилгээг сайжруулах, халдварт бус өвчний тусламжийг Эрүүл мэндийн анхан шатны тусламжтай интеграцчилах нь” сэдэвт хурал боллоо

Увс аймгийн Улаангом хотод 2012 оны 8 сарын 8-ны өдөр “Сумын түвшин дэх эрүүл мэндийн анхан тусламж, үйлчилгээг сайжруулах, халдварт бус өвчний тусламжийг Эрүүл мэндийн анхан шатны тусламжтай интеграцчилах нь” сэдэвт хурал нээлтээ хийлээ. Хуралд Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нар болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Мянганы сорилтын сангийн эрүүл мэндийн төслийн ажилтнууд оролцож байна.

Дэлгэрэнгүй...

“ӨНГӨРСНӨӨ ДҮГНЭЖ ИРЭЭДҮЙГЭЭ ТӨЛӨВЛӨЕ”

                                                   Хүүхдийг эхийн сүүгээр  хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног

Хүн төрөлхтний ирээдүйн хөгжил, хувь заяаг   тодорхойлогч    олон          чухал асуудлын нэг нь хүүхэд, тэдний хөгжил хамгаалал. Тийм ч  учраас    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тусгай чуулганаар “Хүүхдэд Ээлтэй Дэлхий   Ертөнц” Тунхаглал,        үйл   ажиллагааны хөтөлбөрийг гаргаж, дэлхийн хамтын нийгэмлэг   Шинэ мянганы   нэгдсэн    бодлого, зорилтыг дэвшүүлсэн. Манай орон ч   НҮБ-ын   энэхүү      бодлого,   чиглэлийг   дэмжин нэгдэж Хүүхдэд ээлтэй Монгол орон болох зорилт     дэвшүүлсэн.

Дэлгэрэнгүй...

Монголын тамирчдын тэмцээний хувиар

Зуны олимпийн ХХХ наадамд Монгол Улсаа төлөөлөн Будант Албионд өрсөлдөж буй 29 тамирчны тэмцээний хуваарийг үзнэ үү.

Дэлгэрэнгүй...

ЭМГ-ЫН ДОТООДЫН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ

Монгол улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын дагуу Эрүүл мэндийн газрын үйл ажиллагаанд дотоодын хяналт, шалгалтыг хийх ажлын хэсэг ЭМГ-ын даргын 2012 оны 22  дугаар тушаалаар 7 хүний бүрэлдэхүүнтэй томилогдсон.
Дотоодын хяналт, шалгалтын ажлын хэсэг 3-р сард НЭМХ-тэй хамтран “Дотоодын хяналт шалгалтыг эрчимжүүлье” сарын ажлыг зохион байгуулж, албан хаагчдын ажлын цаг баримтлалт, төрийн албан хаагчийн дэвтэр хөтлөлтөнд хяналт үнэлгээ хийн, эргэн мэдээллээр хангасан. Мөн дотоодын хяналт, шалгалтын дүнг мэдээлж байх самбар гарган, мэдээллийг байршуулж хэвшлээ.
Байгууллагын дотоодын хяналт, шалгалтын ажлын хэсэг 1-р улирлын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, тайланг байгууллагын албан хаагчдад танилцуулж ажилласан.

Дэлгэрэнгүй...

Албан хэрэг хөтлөлтийн тухай

Эрүүл мэндийн байгууллагын дарга, эрхлэгч нар албан хэрэг хөтлөлтийн стандартыг мөрдөж ажиллах тал дээр анхаарал хандуулж ажиллана уу

Дэлгэрэнгүй...
2012 оны хагас жилийн санхүүгийн тайлан
2013 оны төсвийн төсөл ирүүлэх тухай

Дэлгэрэнгүй...






МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН
БАЙНГЫН ХОРООНЫ
  ТОГТООЛ
                                                                                                            
2012 оны 04 дугаар                                                                                              Улаанбаатар
 сарын 25-ны өдөр                                      Дугаар 05                                                 хот


Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон
хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах,
хадгалах журам батлах тухай

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.7 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.8 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийг  тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос ТОГТООХ нь:


Дэлгэрэнгүй...

Аймгийн нэгдсэн эмнэлэг, Сум дундын эмнэлэг, сумдын эрүүл мэндийн төв, эм хангамжийн байгууллагуудын дарга эрхлэгч нарын анхааралд!!!!

Аймгийн нэгдсэн эмнэлэг, Сум дундын эмнэлэг, сумдын эрүүл мэндийн төвүүд болон эм хангамжийн байгууллагуудын дарга эрхлэгч нар 2013-2016 оны Аймгийн засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгуулах өөрийн байгууллагын үйл ажиллагааны саналын төслийг боловсруулан 2012 оны 06 сарын 29-ны дотор Эрүүл  мэндийн газрын, Эдийн засаг удирдлага, мэдээллийн хэлтэст хугацаа хоцроолгүй ирүүлэхийг мэдэгдэж байна.

Дэлгэрэнгүй...

2012 оны эхний хагас жилээр биелэлт гарган ирүүлэх тушаалын жагсаалт

АНЭ, Сум дундын эмнэлэг, Сум, өрхийн Эрүүл мэндийн төвийн дарга эрхлэгч нар Эрүүл мэндийн сайдын 140 тоот тушаалын биелэлтийг доорхи хүснэгтийн дагуу гаргаж Эмнэлгийн тусламжийн хэлтэст ирүүлнэ үү

Дэлгэрэнгүй...

Аймгийн Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны 2012 онд хэлэлцэх асуудлын төлөвлөгөө

Аймгийн Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны 2012 онд хэлэлцэх асуудлын төлөвлөгөө

Дэлгэрэнгүй...

Булган аймгийн эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны гишүүдийн танилцуулга


Булган аймгийн эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо

Дэлгэрэнгүй...

Булган аймгийн эмч эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны гишүүдийн товч танилцуулга

БУЛГАН  АЙМГИЙН ЭМЧ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН САЛБАР ХОРООНЫ ДАРГА   ПЭЛЖЭЭ ОВОГТОЙ  АЛТАНГЭРЭЛИЙН НАМТАР
           
            Пэлжээгийн Алтангэрэл 1968 онд  Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн. 44 настай, эрэгтэй,  Ам бүл 4,  эхнэр,  2 хүүхдийн хамт амьдардаг.

Дэлгэрэнгүй...

“Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн сургалт” зохион байгуулсан тухай мэдээлэл


Булган аймгийн “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо”-ны 2012 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын жил”-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн сургалт”-ыг ДЗМОУБ-ын дэмжлэгтэйгээр “Асуудалд суурилсан төв” ТББ-тай хамтран 2012 оны 06 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд Булган суманд зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй...